Бие даагч Ц.Даваасүрэн, С.Ганбаатар хоёрын нэг нь сайдын суудалтай
Наадмын өмнөх нь бие даагч нар АН- руу шуурч байна гэх мэдээлэл цацагдсаны дараа үүнийг батлах шиг бие даан гарч ирсэн Х.Болорчулуун АН-ыг дэмжиж ажиллахаа мэдэгдсэн. Харин ийнхүү урвахын учир нь сая нэг юм олдож байх шиг байна.
УИХ-д сонгогдоод байгаа 3 бие даагчийн 2 -ын угшил нь МАН. Гэвч яагаад ууган намаа биш, урваж шарваж АН-ыг сонгох болов. Сураг сонсоход АН-ыхан бие даагч нарын дунд 1 сандал ширээ өгөхөөр амласан юм байна. Гэхдээ АН-д элсэх болзолтойгоор. Бие даагч гурав ч зөвшөөрч.
Гэвч Ц.Даваасүрэн, С.Ганбаатар хоёрын хэн нь сайд болох вэ гэдэг дээр тохироогүй байгаа аж. Ц.Даваасүрэн төрийн ажлын туршлагатайгаараа би болно гэсэн бол С.Ганбаатар би илүү олонд танигдсан гээд хөдөлж өгөөгүй аж.
Хэрэв энэ хоёр тохирч чадахгүй бол хоёр, хоёр жилээр сайд хийж болно гэсэн алтан дундаж хувилбарыг Н.Алтанхуяг гаргаад ирсэн байна. Сайдын суудлын тэмцэл өнөөдөр ч үргэлжинэ.
URL: