Тарган туранхайн туйлууд

Хэт таргалалт ХХI зууны бас нэг асуудалтай сэдэв болоод байгаа. Тэр тусмаа өндөр хөгжилтэй АНУ, Европын орнуудад хэвийн хэмжээнээс илүү таргалах нь бараг л ердийн үзэгдэл болж байгаа юм. Эмч нар хэт таргалалтыг олон зүйлтэй холбон тайлбарладаг. Мэдээж хоол хүнсээ хэтрүүлэх, төрөл бүрийн химийн найрлагатай хүнс хэрэглэх, тухайн хүний цусан дахь сахар, холестирины хэмжээ их байх, бодисын солилцоо алдагдах зэрэг нөлөөлнө.

Европт сүүлчийн 25 жилийн дотор хэт таргалсан хүмүүсийн тоо даруй гурав дахин өссөний гол шалтгаан нь өдөр тутмын хоол хүнсний орц найрлага өөрчлөгдсөнтэй шууд холбоотой гэж НҮБ-ын харьяа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үзэж байна. Байгалийн гаралтай натурал хүнс улам бүр багасч, харин холестерин, сахар, өөх тостой хүнс нэмэгдэж байгаа ажээ. Мөн эрүүл мэндэд тустай хүнсний үнэ өндөр болсон нь ч хүмүүсийн хэт таргалалтад нөлөөлж байгаа юм. Сүүлчийн үед хэт таргалалт бага насны хүүхдийг хамардаг болсон байна. Гэтэл багадаа таргалсан хүүхдүүд том болоод турна гэж бараг байхгүй харин ч жин нь улам л өссөөр байдаг нь мөн л нэг түгшүүр төрүүлсэн асуудал.
Хэт таргалалт Америкт, Европт илүү үүсч байгаагийн нэг жишээ бол Хятадын хамгийн тарган хүн Лян Юн гэгч “ердөө” л 210 кг жинтэй байгаа юм. Гэтэл дэлхийн хамгийн тарган хүмүүсийн нэг 508 кг жинтэй Америкийн иргэний хажууд 2,5 дахин туранхай байгаа биз.

 

 

Сайн дураараа турж үхэгсэд

Тэгвэл зоос болгон нөгөө талтай гэдэг шиг, нэг хэсэг нь биеэ даахгүй болтол таргалж байхад нөгөө хэсэг нь сайн дураараа турж үхэж байгааг вэ гэж олйгох вэ. Зураг дээрх хүмүүс шиг ийм аймшигтай болтлоо таргалахыг хүсэх хүн байхгүй гэдэг нь тодорхой. Ер нь тарган байх хэзээ ч сайханд тооцогдож байгаагүй. Тэр тусмаа эмэгтэй хүмүүс хэвийн жинтэй байсан ч өөрийгөө тарган гэж боддог нь хамгийн түгээмэл, ердийн зүйл. Гэтэл турах хүсэл зарим хүмүүсийн амьдралын гол зорилго болж сүүлдээ илүүдэл жинтэй болох вий гэсэн сэтгэцийн гажиг болж хувирдаг байна. Турахыг байнга хүсдэг энэ сэтгэцийн өвчнийг анорекс гэж нэрлэдэг. Энэхүү аюултай өвчин голдуу өсвөр насны охид, залуу бүсгүйчүүдэд тохиолддог. Гоолиг туранхай загвар өмсөгчдийг харж, сайхан болохыг хүсвэл тур гэсэн суртал ухуулгыг тархиндаа суулгасан охид хоолноос татгалзаж юм идэхээ больдог. Эцэст нь өвчний үүр болж дуусна. Наад зах нь л сарын тэмдгийн хэмнэл алдагдаж, сэтгэл санааны хувьд тайван бус, зүрхний цохилт удааширч, цусны даралт буурч, их өлссөн бие организм сүүлдээ хоол хүлээж авч чадахгүй болон шууд бөөлждөг байна. Тархины ажиллагаа ч саатаж мартамхай, удаан ойлгоцтой болно. Энэ өвчинд өсвөр насны арван охин тутмын нэг нь өртдөг гээд бод доо.

Харамсалтай нь анорексоор өвдсөн таван хүн тутмын нэг нь үхдэг болохыг практик нотолсон. Турах хүсэлдээ хөтлөгдөн хоолноос татгалзаж улмаар нь сэтгэцийн өвчинтэй болж тураалаар үхсэн охид бүсгүйчүүдийн цөөнгүй жишээг дурдаж болно.

Мэдээж сайхан туранхай гоолиг харагдахыг хүсэхгүй ямар эмэгтэй хүн байх билээ. Гэвч эрүүл ухааны хилийг давах тун амархан болохыг эмч нар анхааруулдаг. Сайн дураараа “үхтлээ турах” гэсэн хүмүүс өөрийгөө яг л нөлөөтэй толинд харж байгаа юм шиг байдаг. Хүн түүнийг аймшигтай туранхай байна гэж хичнээн хэлээд ч тэд үүнийг хүлээн зөвшөөрдөггүй тарган байна л гэж боддог. Өөр хэлбэл анорекс гэдэг мангас тархинд нь гүн сууж “Тур тур бас дахин тур” гэж хэлсээр байгаад үхэлд хүргэдэг байна.

http://barbi_odnoo.blog.gogo.mn


URL:

Сэтгэгдэл бичих