Наадмаар төрсөн шинэ цолтнуудын танилцуулга

Тэр бөхийн нэр хэний хэн бэ?

Их Монгол улс байгуулсны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн үндэсний их баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Энэ жилийн баяр наадамд улс аймгийн алдар цолтой хүчит 512 бөх барилдсанаас Увс аймгийн Давст сумын харъяат. Батлан хамгаалах яамны “Алдар” спорт хороо, Олимп дээд сургууль, Увснуур дэвжээ, Дулааны цахилгаан станц – IV -ийн бөх аймгийн арслан Пүрэвийн Бүрэнтөгс ес даван түрүүлж улсын арслан цол, Архангай аймгийн Булган сумын харъяат, Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хороо, Нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газар, Бөхбилэгт дэвжээ, Макс группийн бөх улсын заан Дамбийн Рагчаа найм даван үзүүрлэж улсын гарьд цол хүртлээ. Мөн 4 начин, 1 харцага цолтон мэндэлснийг танилцуулбал:

 

 

Начин цолтон

 

1. Баатархүүгийн Пүрэвсайхан – Ховд аймгийн Чандмань сумын харъяат. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 409-р анги, “Сүлд” спорт хороо, Ховд дэвжээ, Ньюпрогресс группийн бөх

 

2. Рэнцэнбямбын Пүрэвдагва – Архангай аймгийн Булган сумын харъяат, Батлан хамгаалах яамны “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 150-р анги, Бөхбилэгт дэвжээ, Хера холдинг ХК-ний бөх

 

3. Жаргалсайханы Амартүвшин – Говь-Алтай аймгийн Бигэр сумын харъяат. Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хороо, Хантайшир дэвжээ

 

4. Болдпүрэвийн Сугаржаргал – Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар “Сүлд” спорт хороо. Их Монголын хүчтэн дэвжээ, Үйзэн тал ХК-ний бөх


Харцага цолтон

 

1. Төмөрбаатарын Санчир – Өвөрхангай аймгийн Хархорин сумын харъяат. Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хороо, Хилийн цэргийн 0146-р анги, Их Монголын хүчтэн дэвжээ, “АПУ” ХК-ний бөх

 

Гарьд цолтон

 

1. Дамбийн Рагчаа – Архангай аймгийн Булган сумын харъяат, Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хороо, Нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газар, Бөхбилэгт дэвжээ, Макс группийн бөх

 

Арслан цолтон

 

1.Пүрэвийн Бүрэнтөгс – Увс аймгийн Давст сумын харъяат. Батлан хамгаалах яамны “Алдар” спорт хороо, Олимп дээд сургууль, Увснуур дэвжээ, Дулааны цахилгаан станц – IV -ийн бөх


URL:

Сэтгэгдэл бичих