ШАГНАЛ ГЭДЭГ ЧИНЬ МОЛИГО ШҮҮ ДЭЭ

Өнөөдрийн зочин Монгол Улсын ур лагийн гавьяат зүтгэлтэн Пунцагнамжилын Балдандорж. 85 настай зураачийг Зу раг урлалын хорооны анхны долоогийн нэг гэдгээр нь таних хүн олон. Өдий хэр нь зурсаар суудаг энэ хүн нэгэнтээ “Хүн хөгшрөхөөрөө мартагддаг талтай” хэмээн санаашрангуй хэлсэн. Энэ үгийг нь гэнэтхэн санаад, түүнтэй уулзахаар очсон юм. Учир нь тэр огт мартагдаагүй хүн юм. Наснаасаа ч залуу харагддаг, ярьж байгаа нь эмх цэгцтэй энэ хүний бүтээлийг үзвэл урлаг яагаад нийгмийн толь байдгийг харж болно. Учир нь 1990 оны Улаанбаатар яг л тэр цаг үед амьдарч байсан хүмүүсийн сэтгэлд үлдсэн нийслэл хэвээрээ уран зурагт буусан ч шинэ үеийнхний хувьд огт танихгүй жижигхэн суурин шиг харагдана. Энэ бол уран зургаар илэрхийлсэн их түүх юм. 

-Та таван жилийн өмнө “Өвгөдийн үг-Өв, Хуучны үг-Үнэн хууль” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэж байсан. Дахиад үзэс гэлэн гаргах бодол бий юу?

-Тэр жил 80 насны минь ой тохиож байсан юм. Уран бүтээл маань энд тэнд тарчихдаг болохоор уран бү тээ лийн үзэсгэлэн гэдэг хийж бүтээсэн зүйлсийг минь бус дад үзүүлж байгаа хэрэг боловч тэр үед би өөрийгөө дахин олж харсан юм. Удахг үй охинтойгоо хамтарсан үзэс гэлэн гаргах бодолтой байгаа.

-Таны охин бас зураач юм уу?

-Ариунзул охин маань ДУДС-ийн бар урлал, уран зургийн ангиудыг төгс өөд Чехд суралцахаар явсан. Уран зургийн чиглэлээр мастер хам гаалчихаад одоо докторын зэрэг го рилж байгаа. Тэнд найман жил сууж байна. Тэндэхийн хүмүүс зур гийг нь их сонирхдог бололтой юм би лээ. Чехд бодитоор зурдаг хүн бараг байхгүй. Дандаа хийсвэр сэтгэлгээ, чөлөөт бүтээл туурвидаг гэсэн.

-Аав, ээжийнхээ тухай сонирхуу лаач. Ямархуу хүмүүс байсан бэ?

-Миний аав Дүгэрсүрэн анагаах ухааны салбарт хүчин зүтгэдэг эмч, олон янзын зан үйл хийдэг домч байсан юм билээ. Янз бүрийн ургамлаар эм тан хийдэг байснаасаа болоод 1938 онд хэлмэгдэж цаазлуулсан гэдэг. Харин ээж маань Жалханз хутагттай дэр нэгтгэж найман хүүхэд төрүүлсэн юм билээ. Гэсэн ч сүм хийд устан үгүй болж, лам хутагтууд хэлмэгдэхэд ганц бие болж үлдсэн. Тэгээд л лам дээлээ тайлж, энгийн болсон аавтай минь ханилан сууж дүү бид хоёрыг төрүүлжээ. Намайг таван настай байхад ээж минь өвчнөөр өөд болсон. Ээж, бас Жалханз хутагтын ахын талынхан цөм урлагт дуртай. Тэр дундаа дуу хуурт элэгтэй, авьяастай хүмүүс байсан гэсэн. Жалханз хутагтын ахынх нь ач Ж.Бадарууган гэж манайхны сайн мэдэх дуучин байсан шүү дээ.

-Та тэгээд хэнээр овоглодог хэрэг вэ?

-Эх нэгтэй эгчийнхээ нөхөр Пунцаг намжилаар овоглож байлаа. Сургуульд сурч байхдаа эсэргүүний хүү- хэд гэдэг маань илрээд дөрөв дүгээр ангиа ч төгсөж чадалгүй Архангай аймгийн Батцэнгэл сум руу нүүсэн дээ. Эсэргүүний хүүхэд гэдгээ нуугаад аа ваараа ч овоглож зүрхлээг үй дээ.

-Яаж зураг урлалын газрын анх ны долоогийн тоонд багтаж байв?

-Тэндээсээ жин тээж яваа хүмүүстэй хамт явсаар 1942 оны өвөл хотод ирсэн. Харин зураг зурж суугааг минь харсан Сандуйжав гэж мужаан, лам “Хөөе энэ хүүхэд чинь их авьяастай юм. Манай Зураг урлалын газар дагалдан зураач авна гэсэн. Тэнд шалгуул” гэсэн юм. 1942 онд төв хороо, Засгийн газрын тогтоолоор Зураг урлалын газар байгуулагдсан байлаа. Ингээд л би Зураг урлалын газарт дагалдангаар орж, 15 настай даа анхны долоогийн нэг болсон юм даа. О.Цэвэгжав, Б.Чогсом, Ү.Ядамсүрэн, Д.Лувсанжамц, Чойдог багш нар минь бурхан болсон. Одоо амьд үлдсэн нь би л байна.

-Таны эхнэр мундаг бүжигчин байсан гэдэг юм билээ.

-Эхнэр маань гавьяат жүжигчин С.Жавзмаа шүү дээ. Ардын бүжигчин. Бүжиг дэглээч Сэвжидийн бүх бүжгийг тайзан дээр амилуулсан бү жигч дийн нэг. Би урьд нь чуулгад ажил ладаг байлаа. Дараа нь Хүүхэлдэйн театрт найруулаг чаар ажил лаж бай гаад чуулга руу “нутаг заагд сан” юм. Тэнд зураачаар ажиллаж байхдаа гэр гийтэйгээ танилцсан.

-Хүмүүс таныг одон медальд дургүй нь эхнэртэй нь холбоотой гэлцдэг. Яагаад тэр вэ?

-1998 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн болсны дараахан эхнэр маань нас барсан юм. Тухайн үед гавьяа шагналаас болов уу гэж хардаж байлаа. Намайг Ардын зураач болгоно гэсэн хүмүүст “Би үхмээргүй байна”, үнэхээр шагнамаар байгаа юм бол шавь нарыг минь шагна” гэж хэлдэг юм. Хорооныхон маань бас албан хүчээр шагналд тодорхойлох гэхээр нь би бүр гомдоод байгаа юм. Шагнал чинь молиго шүү дээ, угаасаа. Одоо нүцгэн шалдан хүүхэн л шагнадаг болсон байна лээ. Тэднийгээ л шагнана биз.

Хотын гудамж

-Та шагналыг молиго гэж боддог хэрэг үү?

-Тэгэлгүй яах юм. Дүрслэх урлагийг ч олигтой үнэлэхгүй байж нэг их шагнаж, одон зүүлгэх гэдэг болж. Музей, галерейнуудад төсөв өгөхгүй болохоор уран бүтээлчид маань арилжааны чиглэл рүү хошуурч байна. Гадныханд үнэлэгдэж, зургаа худалдаж байж л бийр, будагныхаа мөн гийг олж байна шүү дээ. Сүү- лийн 20 жилийн түүхийг өгүүлэх зураг манайд байхгүй шүү. Гэхдээ бас манайхны уран бүтээл гадаадад өнд өрөөр үнэлэгдэж байгаа нь үнэ хээр алга ташмаар хэрэг.

-Манай зураачдын зовлонг нэрлэ гэвэл мэдээж хамгийн түрүүнд хөрөнгө мөнгийг тоочих байна. Таны үед энэ асуудал ямархуу байв?

-Миний үед хэвлэл мэдээлэл хомс байсан болохоор дан нам эвлэ лийн сурталчилгаа, сайн малчны хөрөг, Гитлерийн харгислал, Зөвлөлтийн баат руудыг л зурдаг байлаа шүү дээ. Тэгээд улсаас цалин өгнө. Олон метр цагаан даавуун дээр иймэрхүү сур талчилгаа зурсаар байгаад л би зураач болсон доо. Тэгээд 1946 онд би Улсын тэргүүний зураач, эхнэр хоёр хүүхэдтэй болчихсон байлаа. Ганц гэм нь хүссэн зүйлээ зурах боломжгүй байлаа.

-Гэхдээ таны үед уран бүтээлчдийн сэтгэлгээг их хорьдог байсан гэж сонссон.

-Бодол санаа, төсөөлөл, уран сэт гэмж зэргийг ёс бус гэж үздэг цаг байлаа. Би л гэхэд 1968 онд сургууль төгсөх жилээ “Залуу уран бүтээлчдийн үзэсгэлэн”-д чөлөөт сэтгэлгээний зураг зурж тавиад, хөрөнгөтний үзэл сурталд автаж, хийсвэр зүйл сурталчиллаа гэдэг шалт гаанаар шийтгүүлж байсан юм шүү. Дараа нь “нүгэл”-ээ наминчлах гэж хоёр жилийн турш зөвхөн марксизм, ленинизмийн сэдэвт зураг зурсан юм. Ингээд 1968 онд сургуулиа төг сөх байсан бол 1972 онд төгссөн түүхтэй. Үүний дараа Зураг урлалын сургуульд найман жил багшилсан.

-Та одооны зураач нар шиг хөрөнгө мөнгөөр тасарч байгаагүй гэж үү?

-Би энэ насандаа тийм зовлон үзэж байгаагүйдээ их баярладаг юм. Намайг төрөх гэж байхад маань төлгө тавиад, “Энэ хүүхдийг хятад хүний өмдөнд л тосож авахгүй бол хүн болохгүй” гэж хэлсэн гэдэг. Тэгээд л би гэдэг хүн хятадын өмд өнд өлгийдүүлсэн хүүхэд нэртэй болчихсон. Эхэндээ эх нэгтэй, эцэг ондоотой ах, дүү нар маань намайг до ромжилж байна гэж боддог байлаа. Гэтэл үнэхээр манайх тэр жил хөөрөг, соруул зардаг Гүүлээ хэмээх дан жаадын хашаанд өвөлжсөн байгаа юм. Гэхдээ яахав ээ, хужаагийн өмдөнд боолгосон хүн чинь мөнгөөр тасрахгүй гэдэг. Учир нь Нийс лэлд амьдардаг хятадууд бүгд л мөнгөө өмдөндөө хадгалдаг байсан юм шүү дээ.

Хөвсгөл нуур

-Тэр үед манайд хятадууд олон байжээ дээ.

-1930 онд хотод орж ирэхэд маань бүх үйлчилгээ хятад байлаа. Гуталчин, хоолны газар, дэлгүүр, бүр морин тэрэг хүртэл хятад. Цонхоороо харахаар хятадууд хөлөөрөө гурил зуураад л их муухай санагддаг байж билээ. Тэгээд удалгүй бүгдийг нь хөөж гаргасан. Харин одоо манай улс буцаад л бөөн гадныхнаар дүүрч байна. Хятад, солонгосчуудын машины гарааш боллоо шүү дээ. Сая намайг Германд байхад машины утаа хамгийн хортой утаа болохыг тэндэхийн эрдэмтэд нотолсон байсан.

-Та уран зургаас өөр зүйл туурвиж байв уу. Манай урлагийн хан их олон талын юм оролддог шүү дээ.

-Баримал бүтээж байлаа. Монгол хүн анх сансарт нисэж байх үед манай ба рималчид Бережнев, Цэдэнбал хоёрт бэлэглэх сувинер бүтээсэн. Загварыг нь хэлэлцэх хурлын үеэр би байлцаж, өөрийн санаанаасаа оруулж байлаа. Тэр баримал нь В.И.Ленин Д.Сүхбаатарын мөрөн дээр алга даж байгаа загвартай. Харин би мөрөн дээр алгадахаас илүү нуруугаар нь тэвэрсэн байдалтай байвал нөхөрсөг харагдана гэсэн санал оруулсан. Тэр санал маань ч дэмжигдсэн.

-Баримлыг нь та бүтээсэн юм уу?

-Шалгаруулалт явуулсан юм. Нэг барималч гуулиар, бас нэг нь зэсээр бүтээлээ. Харин намайг хуванцараар хий гэсэн. Би Чехийн Прага хотод хуванцар баримлын технологийг сураад ирсэн байсан юм. Ирэхдээ хэд хэдэн шинэ технологийн зүйлс авчирсан. Тэгээд л баримлаа барих гэтэл өнөө хоёр барималч маань хэвээ өгдөггүй ээ. Дээрээс барималаа хий гээд шахаад байдаг. Тэгж тэгж нэг юм хэм хэрхий хэв авч, түүнийгээ нааж байж хувацнар барималаа бүтээлээ. Дотор нь эхнэр хүүхдийнхээ нэрийг өөрийнхөө нэртэй хамт бичээд хийчихсэн. Дараа нь Академийн лабораторт очиж зэсээр бүрж, “Зоос гоёл”- ын үйлдвэрт алтаар бүрсэн. Тэгээд л алтан баримал болж байгаа юм. Бид гурвын баримлыг үзэж байгаад миний бүтээлийг сонгож, Бережнев, Цэдэн бал хоёрт нэг нэгээр нь бэлэг лэ сэн дээ. Тэгээд би “Монгол хүний ба римал сансарт ниссэн” гэж онгирдог юм. Саяхан сансрын нисгэгчдийн ой болоход намайг урьж байна лээ.

-Та өөртөө нэгийг хийж авсан уу?

-Үгүй ээ. Уг нь өөртөө хийж авах санаатай эвдэрхий ч гэсэн хэвийг нь хадгалж байсан юм. Гэтэл гэнэтхэн Төв хорооноос Түмэндэмбэрэл гэж хүн утасдаад, гэртээ байж бай гэдэг юм байна. Гол нь тэр хүн түүхт уулзалтын хэв надад байгааг сонсоод, эвдүүлэх гэж ирсэн юм билээ. Би тэр хэвийг хэрэглэнэ гэхэд маань өөдөөс, “Тэр баримал ертөнц дээр хоёрхон хувь байх ёстой юм. Нэг нь Цэдэнбал даргад, нөгөө нь Бережневт” гэж уур ласан юм. Би тэр хэвээ өөрийн гараар алхаар эвдсэн шүү дээ. Гэхдээ эвдэрхий ч гэсэн тэр хэв маань надад одоо ч бий шүү. Бидний ярилцлага ийн төгслөө. Ардын зураач Б.Чогсом гуай түүний уран бүтээлийг “соргог” хэмээн тодорхойлж, шинийг эрэлхийлдэг, цаанаа саа зураач сэтгэхүйтэй хэмээн магт даг байсан гэдэг. Хэрэв түүний сэт гэх эрх чөлөө, зурах эрхийг нь цаг үеийн шинжтэй үзэл суртлаар боомилоогүй бол өдийд ямар уран бүтээл үлдэх байсныг таашгүй.

Т.НИПОНЬ


URL:

Сэтгэгдэл бичих