Сонгуулийн шилдэг онигоо буюу Х.Түмэнгэрэлийн ”боов”

Жил жилийн сонгуулийн үеэр нэр дэвшигчдийн талаарх онигоо гардаг нь нууц биш. Энэ жилийн шилдэг онигооны эзнээр Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн “Өгөөж” компанийн захирал Х.Түмэнгэрэл тодорчээ.
Түүнийг анх УИХ-д нэр дэвшихэд нь хүн танихгүй байсан тул сурталчилгааныхаа самбар дээр ”Өгөөж”-ийнхөө өнхрүүшийг байрлуулж байсан гэдэг.

Мөн өөрийнхөө талаар телевизүүдийн мэдээ бэлтгэн цацуулж тэрхүү мэдээндээ тус дүүргийн иргэдийг өөртөө оноо авхуулахаар яриулж байсан гэдэг. Өгөөжийн гэдгээр нь олон хүн таньдаг тул мань эр Сонгинохайрханчуудаараа өөрийнхөө талаар яриулахдаа өгөөжийхөө боовныхоо талаар давхар яриулжээ.

Түүний талаар нэгэн эмэгтэй телевизийн мэдээгээр ярихдаа Түмэнгэрэлийн ”боов” тун сайхан амттай бас жил ирэх тусам тослог сайхан болж байгаа. Би үнэхээр дуртай гэсэн бол өөр нэгэн залуухан бүсгүй ”боов” нь амттай гэж жигтэйхэн жил ирэх тусам томорсоор байгаа гэжээ. Харин Х.Түмэнгэрэл нэгэн уулзалт дээрээ “Би 17 жил зөвхөн ”боовоо” л оролдож байна” гэжээ.

Эх сурвалж: Chuhal.mn


URL:

Сэтгэгдэл бичих