УИХ-ын гишүүн Д. Дэмбэрэлд холбогдох хэргийг дахин шалгаж байна
2012 оны УИХ-ын сонгуулиар ИЗНН-аас намын жагсаалтаар сонгогдсон С.Дэмбэрэлд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.
Түүнийг албан тушаал, эрх мэдлээ урвуулсан хэрэгт буруутгаж Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар С.Дэмбэрэл нь МҮХАҮТ-ын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, хамаатныхаа хүүхдийн нэр дээр их хэмжээний газар авч, хувьдаа завшсан хэрэгт холбогдсон байна. Тиймээс түүнд Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн юм байна. Гэвч шүүхээс учруулсан хохирлыг нарийвчлан тогтоох шаардлагатай гэсэн үндэслэлээр буцаасан гэнэ.
URL: