Эрдэнэт хотод үер бууж, хоёр хүний амь эрсэдлээ
Өнгөрөгч 13-ний өдөр Эрдэнэт хотод орсон ширүүн борооны улмаас ихээхэн хэмжээний үер буусан байна. Үерын улмаас Эрдэнэ, Хапитад зэрэг багуудын нилээд хэдэн айл, өрх усанд автаж орох оронгүй болсон гэнэ. Мөн төвийн зам талбай хуулагдаж, олон автомашин, барилга байгууламж эвдэрч сүйдсэн байна.
Хамгийн харамсалтай нь тус үерийн улмаас хоёр хүн осолдож амь насаа алдсан аж. Хэргийн газар аймгийн ОБГ шуурхай ажиллаж байгаа юм. Хэдэн хоногийн турш боогдоод байсан зам харгуй өнөөдрөөс хэвийн байдалдаа орж байгаа талаар нутгийн хэвлэл мэдээллийн ажилтан хэллээ. Өнгөрсөн амралтын өдөр аймгийн засаг даргын алба шуурхай хуралдаж, эвдэрч гэмтсэн зам талбайг засварлах, орон гэргүй болсон иргэдэд туслах зэрэг үйл ажиллагааны талаар хэлэлцсэн байна.
Усан Луу жилийн хувьд хур бороо ихтэй байхыг УЦУГ-аас иргэдэд анхааруулж байгаа. Мөн ОБГ-аас нийт иргэддээ анхаарал болгоомжтой байхыг дахин, дахин сануулсаар байгаа билээ.
Л.Тамир
Оллоо.мн
URL: