Мартсаныг сануулах нь буюу ажлаа хийцгээе

2008 онд нэг их муухай сонгуулийн дараа Монгол Улс дэлхий дахинаар булайгаа чирч билээ.
Тухайн үеийн сонгуулийн хуудсыг хүн тоолж, тоолсон хүмүүс нь МАН-д үйлчилсэн юм даг. Тэгээд л бөөн юм болж билээ. Цус, нулимс холилдсон дөрвөн жил өнгөрч, дараагийн сонгууль хаяанд ирэхэд 2012 оны сонгуулийг машин тоолно гэж хуульчлаад, тоолуулсан чинь МАН итгэдэггүй. Тэр битгий хэл Монголдоо л овоод тооцогдох бүрэн автомажуулсан банкны нөхөр би тэр автомат машинд итгэхгүй байна. Тэгж ярих юм бол банкны АТМ ч худлаа энэ тэр гээд баахан авдаг байгаа.

За тэр яах вэ. Орой болгон гарч байгаа ТВ шоу.
Үнэндээ бол Монголын ардчилал түүхэндээ дөрөвхөн том ялалт байгуулсан байх юм.

Анхны ялалт. 1990 оны ардчилсан хувьсгал байлаа. Монголын ард түмэн 70 жилийн коммунист дэглэмийг эсэргүүцэн эрх, эрх чөлөөг эрэлхийлсэн шударга ёсыг хүссэн жинхэнэ хувьсгал байсан юм. Тухайн үед дэлхий дахинаараа монголчууд нэг нийгмээс нөгөө нийгэмд дусал цус гаргалгүйгээр шилжиж чадлаа  хэмээн гайхширч байсан юм шүү дээ. Аргагүй биз, бусад улс орнууд зодолдох нь зодолдож, бутарч тарах нь тарсан юм даг.

Хоёр дахь ялалт. Энэ түүхийг Монголын ардчилал мартах ёсгүй. 1996-2000 онд Ардчилсан холбоо эвсэл УИХ-ын сонгуульд ялж байсан боловч энэ нь зөвхөн ялалт төдий байсан юм. Тухайн үед Ардчилсан холбоо эвсэл нь тэр үеийн МАХН буюу одоогийн МАН-ын улс төрийн дэгээг үнхэн, өөр хоорондоо толхилцон өөрсдийн байгуулсан ялалтыг, өөрсдийн бий болгосон зөв бүхнийг өөрсдийнхөө гараар сүйтгэж, дөрвөн жилийн дотор олон ч Засгийн газраа хугацаанаас өмнө огцруулж билээ. Эцэст нь яах вэ, 2000 оны УИХ-ын сонгуульд МАХН 72 суудал авч, АН нэг суудалтай үлдсэнээр бусдын идэш болохын гашууныг амссан юмдаг.

Гурав дахь ялалт. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль. Монгол Улс түүхэндээ анх удаа жинхэнэ ардчилсан Ерөнхийлөгчтэй боллоо. Энэ сонгуулийн дүнд ард  түмэн өмгөөлөх шүүхтэй, өршөөх хуультай, албан тушаалтанд хатуу, авилгалтай тэмцдэг Ерөнхийлөгчтэй болж билээ. Энэ сонгуульд мөн л ард түмэн маань хожиж, шудрага ёсны төлөөх тэмцэл шинэ шатанд гарсан юм.

Дөрөв дахь ялалт.
2012 оны УИХ-ын сонгуульд АН анх удаа олонх болж, НИТХ-ын ээлжит сонгуульд Ардчилсан нам түүхэндээ анх удаа дийлэнх олонх болж ялалт байгуулав. Намынхаа дотоод эв эеийг хангаж, зөвшилийн механизмийг бий болгож чадсанаараа чалатыг байгуулж чадсан намын удирдлагын гавъяа бас тэвчээр асар их байж чадсан юм.
Сүүлийн 20 илүү жил зөвхөн “улаан” ноёрхож хүнд суртал, газрын наймаа, утаа ,түгжрэл, хот байгуулалтын дампуурлыг бүрэн агуулсан нийслэлийн ИТХ-д дийлэнх олонхыг бүрдүүлж чадсан АН-ын өнөөгийн удирдлагад баяр хүргэх нь зүйд нийцнэ гэж бодож байна.

АН-ын нөхөд маань энэ ялалтандаа бялуурах вий, бусдын өгөөшийг өмхөж, өмнөх түүхээ давтах вий. Одоо ажил хийх, хариуцлагатай байх түүхэн үе тулгараад байна.
Эрин зууны ялалтыг энэ мянганы амжилтууд болгох тэр л түүхэн боломжийг тэнгэр бидэнд өгсөн бус уу.  Эв нэгдлийн үр  шим, энэ сонгуулийг ялалтыг авч ирсэн лугаа адил та бүхний өмнө эвээ харуулах удаах даваа байна.
Намаа цул байлгаж, Засгийн газраа байгуулваас  өмнөх түүхийг үл давтан хад мэт байж, Монголын сайхан ирээдүйг авч ирж олуулаа хөгжих түлхүүр гарт нь байна.

монголкоммент


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих