“Азийн хүүхдүүд” наадмаас 42 медаль хүртэв
ОХУ-ын Якут улсын Якустк хотноо долдугаар сарын 4-15-нд болсон “Азийн хүүхдүүд” олон улсын V спортын наадамд оролцсон Монголын өсвөрийн тамирчид багийн дүнгээр гуравдугаар байрт шалгарчээ. Спортын 18 төрлөөр өрнөсөн тус наадамд Монголын баг 103 тамирчны бүрэлдэхүүнтэй 16 төрөлд өрсөлдсөн юм. Ингээд есөн алт, есөн мөнгө, 24 хүрэл, нийт 42 медаль хүртсэн амжилтаар шар тивийн 26 орноос багийн амжилтаар гуравдугаар байрт шалгарсан байна.
URL: