Улсын наадмын түрүүг Увсчууд авсаар л…
Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадамд Увс аймгийн Давст сумын харъяат, аймгийн арслан Пүрэвийн Бүрэнтөгс ес даван түрүүлж, улсын арслан цол хүртэн нутгийн зон олноо баярлууллаа.
Энэ өдрүүдэд Увсчууд Маршал Ю.Цэдэнбалынхаа талбайд цуглаж, уухайн дуу цуурайтуулан, төрийн наадмын түрүүг авсан хүчтэнүүдээрээ баярлан бахархаж, басхүү бардамнаж байна.
Ардын хувьсгалын 89, 90 жилийн ойн баяр наадамд Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат, улсын заан Б.Ганбат, улсын начин С.Мөнхбат нар түрүүлж, арслан, аварга цол хүртэн нутгийн зон олноо баярлуулсан бол энэ жилийн наадмын түрүүг дахиад Увсчууд авах нь энэ ээ. Ийнхүү гурван жил дарааллан Увсынхан төв талбайдаа цуглаж наргиж, наадаж байна.
Б.Батхүү
Эх сурвалж: “Монцамэ”
URL: