Ирэх хичээлийн жилд 89 нэр төрлийн сурах бичиг ашиглана

Ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн сурах бичгийг зах зээлд борлуулах зөвшөөрлийг БСШУЯ-наас хэвлэлийн газруудад гэрээ байгуулан олгож эхэлжээ.

Мөн 2012-2013 оны хичээлийн жилд хэрэглэх сурах бичгийг ирэх сараас худалдаанд гаргахаар бэлтгэл ажлыг нь хангасан байна. Сурах бичгийг өнгөрсөн сарын 1-нээс нийслэл, орон нутагт нийлүүлж эхэлсэн бөгөөд хэвлэх ажил өнөөдөр дуусна. Харин ирэх сараас худалдаанд гаргахаар бэлтгэл ажил хангажээ.

Ирэх хичээлийн жилд 89 нэр төрлийн 1 315 348 ширхэг сурах бичгийг хэвлэн нийлүүлэх юм. Үүний 27 нэр төрлийн сурах бичгийг шинээр зохиож, 62 нэр төрлийн сурах бичгийг дахин хэвлэжээ.

Түүнчлэн, Шинээр зохиосон 5 дугаар ангийн сурах бичгийг казах хэл рүү орчуулах ажлыг Баян-Өлгий аймгийн Боловсролын хэлтэстэй хамтран эхлүүлжээ. Ерөнхий боловсролын 12 жилийн сургалтын 5, 6, 7, 10, 11, 12 дугаар ангийн төлөвлөгөө, хөтөлбөр, зөвлөмжийг Азийн хөгжлийн банкны “Санхүүгийн хямралын үед нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд боловсролын үйлчилгээ үзүүлэх төсөл”-өөс санхүүжүүлэн шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулан хэвлэх ажлыг эхлүүлжээ.

Б.Дэжид


URL:

Сэтгэгдэл бичих