Өнөөдөр бар өдөр

Аргын тооллын долдугаар сарын 16. Сумъяа гариг. Билгийн тооллын 28. Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр. Өдрийн наран 05.17 цагт мандан 20.43 цагт жаргана Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатгыг буцаах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Бэрийн үйлд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих