О.Содбилэгийн “таван салаа”

Ш.Отгонбилэг агсан Эрдэнэтэд нэлээд нэр хүндтэй нэгэн байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Монголын саалын үнээ болсон Эрдэнэт үйлдвэрийг хүнд хэцүү үед нь амжилттай удирдаж улс орныг аварсан хүн хэмээн үнэлдэг.

 

Энэ жилийн сонгуулиар Ш.Отгонбилэг агсаны хүү О.Содбилэг МАН-аас нэр дэвшин ялж, түр үнэмлэхээ авсан ч Сонгуулийн Ерөнхий хорооноос түр түтгэлзүүлээд байгаа. Яагаад түтгэлзүүлсэнийг ярьвал их зүйлийн талаар бичих тул энэ удаа орхие. Харин түүний хөглөсөн талаарх сонирхуулья.
О.Содбилэг нэг удаа Эрдэнэтийн нэгэн телевизэд ярилцлага өгчээ. Ярилцлага ч нэлээд халуухан болж, гэр бүл, аав ээжийн тухай ярилцаж байтал сэтгүүлч ингэж асуужээ.

 

–Содбилэг багадаа ааваас таван салаа боов аль хүртдэг байв? гэжээ. Тэгсэн Содбилэг – Өө ёстой хүртэлгүй яахав. Зөндөө олны хүртдэг байсан. Манай аав өглөө болгон надад таван салаа боов өгдөг байсан. Харин тэр боовыг цайндаа дүрээд л идчихдэг байсан гэжээ.
Монгол нэг үгийг олон янзаар хэлдэг. Түүний нэг нь таваа салаа боов. Хэр зодуулдаг байсан бэ гэдэг үгийг иймэрхүү хэлц үгээр орлуулах нь бий. Гэтэл О.Содбилэг түүнийг нь ойлгохгүй шууд утгаар нь хүлээн авч алганы амтыг өглөө болгон цайндаа дүрж иддэг хэмээн ярьсан нь бөөн хөг тарьжээ.


URL:

Сэтгэгдэл бичих