Д.Эрдэнэбат УИХ-ын дарга болно

АН-ынхан эв нэгдэлтэйгээр сонгуульд оролцлоо, үр дүнгээ үзлээ. Одоо албан тушаал, эрх мэдлийн төлөө “хуваагдах” цаг нь болсон бололтой. “Шонхор”-ынхон “Ерөнхий сайд биш юм аа гэхэд хэдэн сайдын суудал авч таарна” гэсэн шиг сууж байна. Бүх л фракц төлөөллөө Засгийн газарт оруулахаар яриа хөөрөө үүсгэж байгаа нь мэдээж.

 

Намаа олонх болгож чадаагүй гэсэн шалтгаар наадмын дараа болох ҮЗХ дээр Н.Алтанхуягийг “унагах” ажил дахин өрнөнө. МоАХ фракцаас Х.Баттулгыг ганцаардуулахааргүй тооны хүн УИХ-д сонгогдсон байна. Түүний болоод фракцынх нь нөлөө АН-д багагүй. Энэ эрхмийг намын даргын, цаашлаад Ерөнхий сайдын суу далд зүтгэж мэднэ гэсэн яриа эртнээс л гарсан.

 

Гэхдээ АН-ын дарга “АН нялхсын өвчнөөс салж, том болсон гэдгийг ҮЗХ харуулна” хэмээн итгэв. УИХ-ын 69 гишүүн бүрэн эрхээ ба талгаажууллаа. Одоо УИХ-ын даргыг сонгож, улмаар Бүлгээ албан ёсоор байгуулан, дэд дарга нарыг сонгох ажил ундарна. УИХ-ын дарга, дэд дарга, сайд нар, Ерөнхий сайд, түүний танхимынхан хэн байх тухай таамаг, маргаан, тэмцэл ид өрнөж байна.

 

Тэгвэл АН-ын дүр мийн дагуу намын дарга Ерөнхий сайд болох учиртай. Дундуур нь ямар нэг “хар муур” гүйчихгүй бол тэд дүрмээсээ гажихгүй биз. АН-ын ерөнхий на рийн бичгийн дарга Д.Эрдэнэбатад УИХ-ын даргын суудал ногдоно гэсэн яриа байна. Сонгуульд намаа боломжийн сайн удирдсаны гавьяа нь түүнд ингэж ирж мэдэх аж.


URL:

Сэтгэгдэл бичих