Шинэ арслан, говь нутгийнхны хурдан морьдын торгон жолоо өргөсөн наадам (тойм)

Ардын хувьсгалын 91 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 806 жилийн ойн баяр наадам магнай тэнэгэр сайхан болж өнгөрлөө. Эрчүүд бөхчүүд нь хүчтэй, эрэмгий мэргэн харваачдын оноо мэргэн, шандаст хурдан хүлгүүдийн хөл хурдан, нар хур тэгширсэн сайхан наадам боллоо. Хүчит бөхийн барилдаанд аварга арслан заан начингууд доогуур даваанд өвдөг шороодсон том цолтонгуудад халгайтай наадам байлаа. Увс аймгийн Давст сумын харьяат,Олимп дээд сургуулийн бөх аймгийн арслан П.Бүрэнтөгс Ардын хувьсгалын 91жилийн ойн баяр наадамд ёс даван түрүүлсэн нь Монгол бөхийн түүхэнд улсын цолгүй бөх анх удаа төрийн их баяр наадамд түрүүлсэн анхны тохиолдол боллоо. Мөн сүүлийн гурван жил Увс аймгаас гурван өөр бөх төрийн их баяр наадмын түрүү бөхөөр тодорсон нь мөн л Монгол бөхийн түүхэнд алтан үсгээр тэмдэглэгдэх түүхэн үйл явдал болсон юм.

Баяр наадмын хурдан морьдын уралдааны айраг түрүүг Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Говь-Алтай, Дорнод зэрэг говь нутгийнхны шандаст хурдан хүлгүүд өнгөллөө. Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур харвааны тоймыг хүргэж байна.

Сур харвааны дүн

Сур харвааны эмэгтэйчүүдийн төрөлд:
Хэнтий аймгийн Дадал сумын уугуул МУ-ын мэргэн Х.Оюунчимэг товх харваанд амжилттай харваж үндэсний их баяр наадамд хоёр удаа түрүүлж МУ-ын хошой мэргэн боллоо.
Хоёрдугаар байранд Багануур дүүргийн харваач спортын мастер М.Өлзийханд шалгарлаа.
Гуравдугаар байранд Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул спортын мастер н.Цэцэгмаа

Эрэгтэй харваан төрөлд:
МУ-ын гоц мэргэн Ц.Хүдэрчулуун улсын баяр наадамдаа 4 дэх удаагаа түрүүлж МУ-ын гарамгай мэргэн боллоо.
Хоёрт, “Уурхайчин” багийн харваач Багануур дүүргээс ирсэн спортын мастер Н.Өлзийбилэг
Гуравт, “Хангарьд” клубийн харваач Л.Отгонбаяр нар шалгарчээ.

Хурдан морины уралдаан
Азарганы

УИХ-ын гишүүн “Ажнай корпорацийн ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнийн ембүү халзан түрүүлэв.
1. Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, Ц.Бямбасүрэнгийн хээр азарга аман хүзүүдэв.
2. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Тод манлай уяач Г.Батхүүгийн Соёмбо зээрд хурдлав.
3. Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хул азарга, дөрөвлөв.
4. Сэлэнгэ аймгийн уугуул н.Батсүхийн хээр азарга давхилаа.

Их нас
1. Говь-Алтай аймгийн харьяат Манлай уяач, “Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнийн хүрэн морь түрүүлэв.
2. Гачууртын уяачдын холбооны тэргүүн, нийслэлийн Алдарт уяач Ү.Атарсайханы Ембүү хул аман хүзүүдэв.
3. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Баясгалангийн хүрэн морь хурдаллаа.
4. УИХ-ын гишүүн Шадар сайд М.Энхболдын халзан морь дөрвөөр хурдаллаа.
5. Тод манлай уяач С.Ганхуягийн бор айрагдлаа.

Соёолон
1. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Х.Түмэнбаярын халтар соёолон торгон жолоо өргүүллээ.
2. Говь-Алтай аймгийн харьяат, Манлай уяач,”Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнийн хонгор даага хурдаллаа.
3. Архангай аймгийн Чулуут сумын уугуул, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайгийн хүрэн үрээ давхилаа.
4. Сэлэнгэ аймгийн Орхон сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Ганболдын хонгор буурал соёолон айрагдав.
5. Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул О.Мөнхтайваны хээр хурдаллаа.

Хязаалан
1. Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Г.Доржпүрэвийн зээрд хязаалан магнайдаа тоосгүй ирлээ.
2. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Д. Баянбатын хонгор хурдлав.
3. Завхан аймгийн Яруу сумын уугуул, Алдарт уяач Д,Давгадоржийн зээрд гуравлав.
4. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул н.Нямлхагвын хээр хурдаллаа.
5. Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, Д.Баяргаагийн шувуухай хүрэн айргийн тавт хурдаллаа.

Шүдлэн
1. Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, “Чандмань тал” компанийн захирал Ж.Энхболдын зээрд түрүүллээ.
2. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Нямцэрэнгийн хар шүдлэн хурдлав.
3. Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул аймгийн Алдарт уяач Т.Ганзоригийн хар үрээ хурдаллаа.
4. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Сүхбаатарын хээр давхив.
5. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул аж үйлдвэрийн гавьяат ажилтан Т.Гантөмөрийн халтар үрээ айргийн тавд хурдаллаа.

Даага
1. Өвөрхангай аймгийн Бүрд сумын уяач Б.Батдэлгэрийн xээр xалзан даага торгон жолоо өргүүллээ.
2. Дундговь аймгийн Xулд сумын уяач X.Ганxүүгийн xонгор xалзан хурдалсан юм.
3. Увс аймгийн Зүүнговь сумын xарьяат Улсын алдарт уяач Б.Далайн xээр даага давхилаа.
4. Манлай уяач Б.Мөнxтөрийн уяа сойлгыг нь тааруулсан xээр даага дөрөвт хурдаллаа.
5. “Мон-Эрдэнэ” группын ерөнxийлөгч П.Энxмөнxийн xалиун даага айргийн тавт хурдлав.

Хүчит бөхийн барилдаан
Ардын хувьсгалын түүхт 91 жилийн ойд улсын аварга гурав, улсын арслан 6, улсын гарьд 5, улсын заан 12, улсын харцага 15, улсын начин 53 нийт улсын цолтой 95 бөх улс аймгийн цолтон нийт 277 хүчтэн барилдсан. Нар хур тэгширсэн энэ жилийн их наадмаас улсын шинэ арслан, шинэ гарьд, шинэ харцага, дөрвөн шинэ начин төрөн гарлаа.

Тавын даваа
Ардын хувьсгалын түүхт 91 жилийн ойн баяр наадамд тав давж таван начин төрлөө.
1.Д.Ганхуяг а.а Ж.Амартүвшин баруун талдаа зайлж начны болзол хангалаа
2.Б.Ганбат Т.Санчир баруун талдаа давхар ачаад начнаа батлав
3. Х.Мөнхбаатар Ж.Оргил мушгиад
4. Д.Азжаргал П.Ганхүү барьц сонгон давж арслан дөрөв дэхээ шөвгөрлөө
5. Г.Эрхэмбаяр Л.Нямсүрэн шахаж татаад дотуур хашиж
6. М.Баяржавхлан Ш.Уламбаяр давхар шуудагнаас татаж мушгиад
7.И.Доржсамбуу Р.Пүрэвдагва начны болзол хангалаа
8.Н.Ганбаатар Ш.Жаргалсайхан барьц сонгож өргөхөд мушгиад суулгачихав
9. Д.РагчааБ.Сайнбаяр хутгахад эргүүлж дараад
10.Д.Баасандорж Б.Пүрэвсайхан начин цолны болзол хангалаа
11.М.Өсөхбаяр П.Бүрэнтөгс начны болзол хангалаа
12.Б.Соронзонболд а.з Б.Сугаржаргал барьц сонгож түрээд
13.Ч.Санжаадамба Л.Пүрэвжав урагш гуд татаад өргөхөд дагуулж мушгиад
14.А.Цацабшир Б.Гончигдамба цолоо батлав
15.Т.Өсөх-ИрээдүйЭ.Энхбат барьц сонгож өргөөд
16.Ц.Содномдорж Ө.Бат-Орших барьц сонгооноос мордоод

Гарч барилдсан таван аймгийн цолтон бүгд улсын цолонд хүрч, үлдсэн 11 бөх чимэг нэмэх буюу цааш цолоо ахиулах боломжтой боллоо. Энэ жил түрүүлсэн бөх шинэ цол хүртэх нь тодорхой бөгөөд арслангуудаас түрүүлбэл аварга, өөр цолтон түрүүлбэл улсын арслан цолонд хүрнэ. Дөрвөн начин цолоо баталлаа. Завханы таван начин энэ даваанд гарч барилдаад хоёр нь цолоо баталж, гурав нь унасан юм. Харин Булганы гурван улсын цолтон аймгийн цолтнуудад өвдөглөж, Э.Энхбат л цолоо баталлаа.

Шинэ начингууд
Архангай Эрдэнэмандал, Алдар спорт хороо ЗХ 150-р анги, Стройка групийн бөх аймгийн хурц арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва
Увс аймгийн Давст сумын харьяат Алдар спорт хороо ДЦС-4, ОЛИМП сургуулийн бөх аймгийн арслан Пүрэвийн Бүрэнтөгс
Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат Хилчин спорт хорооны бөх аймгийн арслан Жаргалсайханы Амартүвшин
Ховд аймгийн Чандмань сумын харьяат Нью Прогресс групийн бөх аймгийн арслан Баатархүүгийн Пүрэвсайхан

Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Үйзэнтал компаний бөх аймгийн заан Болдпүрэвийн Сугаржаргал
Зургаагийн даваа
1. Х.Мөнхбаатар -Ж.Амартүвшин давхар шуудагнаас түрж
2.Д.Азжаргал – Т.Санчир өхийлдөхөд барьцаа тавин
3. Г.Эрхэмбаяр- Б.Сугаржаргал алсын шуудганд хүрч дараад
4. М.Баяржавхлан- Ш.Жаргалсайхан давхар шуудагнаас мушгиад
5. Д.Рагчаа- Р.Пүрэвдагва баруун араар мордож
6. Л.Пүрэвжав -Б.Пүрэвсайхан барьц сонгож өргөөд
7. Ө.Бат-Орших- Б.Гончигдамба мордоход хөмрөө болгоод
8. Э.Энхбат- П.Бүрэнтөгс зүүн талдаа мордоод

Зургаа дахь хос дүйзийн барилдаан нэлээд удааширч харцага, шинэ начин нар нэлээд хүч үзсэний эцэст харцагын даваагаар өндөрлөлөө. Пүрэвийн Бүрэнтөгс шууд зургаа давж харцага цолны болзол хангаад байгаа бөгөөд шууд улсын заан цолонд хүрэх боломж ч түүнд байна.

Шинэ харцага
Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат улсын начин Төмөрбаатарын Санчир
Увс аймгийн Давст сумын харьяат аймгийн арслан Пүрэвийн Бүрэнтөгс
Долоогийн даваа
Х.Мөнхбаатар – Т.Санчир давхар шуудагнаас түрж
Г.Эрхэмбаяр- Л.Пүрэвжав хөмөрсөн боловч даасангүй
М.Баяржавхлан- П.Бүрэнтөгс сугадаж араар мордоод заан цолны болзол хангалаа
Д.Рагчаа- Ө.Бат-Орших зүүн хонгодож даван заан цолоо баталлаа

Наймын даваа
Х.Мөнхбаатар- Д.Рагчаа зүүн гарыг таллаж тойруулж татаад
Г.Эрхэмбаяр- П.Бүрэнтөгс зүүн талдаа татаж мордоод
Олон жил түрүү үзүүр бөхийн тааварт орж явсан улсын заан Д.Рагчаа улсын арслан Х.Мөнхбаатарыг гарыг таллаж тойруулан давж тэргүүн байр булаацалдах эрхтэй боллоо. Хүчтэй арслан Пүрэвийн Бүрэнтөгс өнгөрсөн жилийн том цолтнуудыг бүгдийг шороодуулсаар тэргүүн байрын төлөө шалгарсан.

Есийн даваа
1. П.Бүрэнтөгс -Д.Рагчаа-
Аймгийн арслан П.Бүрэнтөгс Улсын заан Д.Рагчааг хав дөрвөлжин барьцнаас зүүн талд нь мордож өвдөг шороодуулснаар ес даван түрүүллээ. П.Бүрэнтөгс аймгийн арслан цолтойгоос шууд ес даван түрүүлж Монгол Улсын арслан цолны болзол хангалаа.

Т.АМУР
Olloo.mn


URL:

Сэтгэгдэл бичих