Дорнодынхон ийм тэнэг юм уу, эсвэл ингэтлээ залилуулав уу?
-Н.Номтойбаярын гэрчүүдийн мэдээлэлд хийсэн эрх зүйн анализ-
Н.Номтойбаярын үйлдсэн гэмт хэргийн баримтууд олныг цочирдуулав. Тэрбээр өөрийн туслах, бие хамгаалагчаар ажиллаж байсан залуусынхаа хэвлэлд өгсөн мэдээллийг няцааж чадсангүй. Түүнчлэн хууль хяналтын байгууллага хэргүүдийг нь шалгахаар болжээ. Одоогоор нийтэд ил болсон гэмт хэргийн хэлбэрүүдийг нь мэргэжлийн хуульчид эрүүгийн хуулийн зүйл заалтуудтай холбогдуулан урьдчилсан дүгнэлт хийжээ. Хуулийн заалт бүрийг нь шууд нэмэх замаар тооцож үзэхэд Н.Номтойбаярт нийтдээ 113 жилийн ял оноох хэмжээний дүнг гарч байх юм. Бусдын нүднээс далд газарт ч өндөр ёс зүйтэй байж, аливаа муу үйл хийдэггүй хүнийг сайн хүн гэдэг л дээ, уг нь. Гэтэл тэр тийм хүн биш байсан нь одоо тодорхой болов. Харамсалтай нь түүнийг Дорнод аймгийн иргэд маань УИХ-д “уухайлан” дэмжээд гаргаад ирлээ. Ёстой аймаар юм. Сонгуулийн сурталчилгааны явцад дээрх гэмт хэргүүдийн түрүүчээс сонгогчид сонсож байлаа.
Даанч тэд Н.Номтойбаярын худал хуурмаг ам, нууцаар түгээсэн бэлэн мөнгөөр сонголтоо худалджээ. Энүүнийг бас нөгөө талаас нь үнэлж цэгнээд үзэхээр иргэдийн маань оюун санаа юутай их хоосролд автаа вэ гэж өөрийн эрхгүй бодогдох аж. Мөн Дорнодчууд ийм тэнэг юм уу гэж хүртэл бодогдохоор юм болоод өнгөрлөө. Эсвэл ингэтлээ молигодуулав уу.
Н.Номтойбаяр сонгуулийн үеэр наад зах нь 30 хүний регистрын дугаар цуглууж өгсөн хүнд 300 мянган төгрөг, санал хураалтын дараа иргэний үнэмлэх дээр наасан хуудсыг бөөгнүүлж “тушаасан” хүмүүст 20 мянган төгрөг өгөхөөр амлаж, мөнгө тараасныг төрийн эсрэг гэмт хэрэг гэхээс өөрөөр нэрлэх аргагүй болов уу. Энэ мэтээр олон муу үйлийн баатар болж явсаар мань эр УИХ-ын гишүүн болж орхив оо, хөөрхий. “Авлигатай Тэмцэх Сэтгүүлчдийн Клуб”-ын хуулийн ажилтнууд Н.Номтойбаярын хэргүүдийн талаар мэдээллийн хэрэгслүүдэд тавигдсан гэрчийн мэдээлэлд ангализ хийж, эрүүгийн хуулийн заалтуудыг нэмж тооцсон тооцоог танилцуулж байна. Ёстой нүдний булай гэдэг л энэ байх даа.
д/д Гэмт хэрэг Огноо Тайлбар Эрүүгийн хуулийн дагуу оноогдох ялын хэмжээ
1 Алт нууцаар хил давуулж зардаг байсан.
Алтны уурхайтай байхдаа алтаа нууцаар Сингапур луу гаргаж зардаг байсан талаар МАК-ын Тамгын газрын дарга байсан Батбаатар нь ажлаас халагдахдаа дэлгэнэ хэмээн сүрдүүлж 5 өрөө байр, 9911-тэй дугаар, Соната-6 машин зэргийг авч халагдсан. Эрүүгийн хууль 175-3 дугаар зүйл 8 жил
2 Нийслэлийн газрын албаны хүнд 150 мян.ам.долларын авилгал өгсөн.
2010 Тэрэлжид байрлах Мэлхий хад орчимд МАК-ийн эзэмшлийн газрын төлбөр төлөөгүй хугацаа хэтэрч хураагдсан байсныг залруулсан. Эрүүгийн хууль 269 дугаар зүйл 8 жил
3 ТЗХЭГ-ын Даргад 50 мян.ам.дол, Chivas-21 виски-ийн авлигал өгсөн.
2010 Нарийн сухайтын Төмөр зам барих ажилтай холбоотой тогтоол гаргуулахаар ажлын байранд нь өгсөн. Эрүүгийн хууль 269 дугаар зүйл 8 жил
4 МАН-ын НБДарга Хүрэлсүх-д 600 сая төгрөг-ийн авилгал өгсөн.
2011 ЭБЭХЯ-ны Сайд Зоригтод нөлөөлөх замаар МАК-д ашигтайгаар Эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх. /тогтоол гаргуулсан/ МАН-ын байранд Хүрэлсүхийн өрөөнд нь оруулж өгсөн. Эрүүгийн хууль 269 дугаар зүйл 8 жил
5 Дорнод аймгийн Баянтүмэн сумын засаг дарга Сумъяа-д 50 сая төгрөгийн хахууль өгсөн.
2009 Дорнод аймгийн Баянтүмэн сумын засаг дарга Сумъяа-д тусгай хэрэгцээний газар чөлөөлөхөөр “МАК” компаний дэд ерөнхийлөгч Цогтоор дамжуулан 50 сая төгрөг бэлнээр суманд нь очиж өгч асуудлаа шийдүүлсэн. Сумъяа авсан мөнгөөрөө тэр даруй байр, машин авсаныг “МАК”-ын удирдлага шүүмжилж байсан. Эрүүгийн хууль 269 дугаар зүйл 8 жил
6 Дээд шүүхийн шүүгчдэд 100 мян.ам.дол-ийн авилгал өгсөн.
2010 Дорнод аймгийн Адуунчулууны орд газартай холбоотой 2010 оны 4 сарын 5-ны 92 тоот тогтоол гаргуулахаар давж заалдах шатны Шүүх хурлын бүрэлдэхүүн (Захиргааны хэргийн тэнхимийн тэргүүн шүүгч О.Зандраа, шүүгч Д. Батсайхан, Ц. Сумъяа, Д. Бат-Эрдэнэ, Д. Пунцаг) тус бүрт хувааж Шүүх хурал болох өдрийн өмнө өгсөн. Эрүүгийн хууль 269 дугаар зүйл 8 жил
7 МХХолбооны газрын дарга Содоод ТВ байгуулах талаар 20, 20 саяар 2 удаа нийт 40 сая төгрөг өгсөн.
2011 Эрүүгийн цагдаагийн газар 12 сая төгрөг авсан гэж мэдүүлсэн. Эрүүгийн хууль 269 дугаар зүйл 8 жил
8 Гаалийн татвар дутуу төлдөг.
- Өөрсдийн унаж байгаа автомашины гаалийн бичиг дээр үйлвэрлэсэн оныг сольж, үнийг бууруулж бичих замаар татварыг дутуу төлдөг. Бенц/G350 300000 илүү ам.долларыг үнэтэй 2010 оны машиныг оныг 2009 болгож, үнийг 60000 ам.доллар болгосон. Эгч Цэлмүүны PORSHE-ны үнэ нь 700000 гаруй ам.доллар байтал Гаалийн бичигт 130000 ам.дол…гм/ Эрүүгийн хууль 166 дугаар зүйл 8 жил
9 Хориотой ан хийдэг
2005-2011 Минжийн дархан цаазат газар хавар ичээнээсээ гарсан Баавгайг хоёр бамбаруушийн хамт буудаж алсан. Эрүүгийн хууль 203 дугаар зүйл 3 жил
10 Хан-Уул дүүргийн Иргэн С.Ганбаатарыг шалтгаангүй зодсон.
2011 СБД-т байрлах BRIX бааранд согтуугаар танхайрч нүүрэн тус газар нь өшиглөж 3 шүдийг нь унгасан. Тухайн өдрийн ТВ-9-ийн шөнийн хөтөлбөрөөр гарсан. /МАН намын залуучууд намайг зодсон гээд буруу хараад ярилцлага өгсөн байсан/ Эрүүгийн хуулийн 97, 98, 99 дугаар зүйл 3 жил
11 Дуучин Дэлгэрмөрөнг модонд хүлж зодож танхайрсан.
2010 Бааранд муудалцаад бие хамгаалагч нараараа хүчээр машиндаа суулган Богдын аманд авчирч модонд нүцгэн хүлж зодож, шөнөжин тамлаж дэргэд нь архи ууцгааж доромжилсон. Эрүүгийн хуулийн 97, 98, 99 дугаар зүйл 3 жил
12 УИХ-ын гишүүн Х.Баттулгын хүү Жавхлан руу том хутга барьж дайрсан.
Согтуугаар Жавхлантай муудалцсан машинаасаа том хутга гаргаж ирэн ална хэмээн сүрдүүлж цавчиж дайрсан. Эрүүгийн хуулийн 91, 181 дугаар зүйл 3 жил (хүн санаатайгаар алах 15 жил)
13 Эрэлийн Эрдэнэбатын том хүүг зодсон.
2011 СБД-т байрлах Viranda бааранд найз нарынх нь хамт зодоод дээр нь шээсэн. Дарамталж гомдлыг нь цагдаад өгүүлээгүй. Эрүүгийн хуулийн 97, 98, 99, 245 дугаар зүйл 3 жил
14 ҮХОБанкны захирал Батмөнхийг зодсон.
2011 ЧД-т байрлах Fase бааранд муудалцаад, машиндаа суулган амгалангийн гудамжинд аваачиж зодсон, мөн Сүнжин Гранд буудалд оруулж зодсон. Эрүүгийн хуулийн 97, 98, 99 дугаар зүйл 3 жил
15 Гадаад харилцааны сайд Занданшатарын зөвлөхийг зодсон.
2012 “RIVER SOUNDS” бааранд согтуугаар Гадаад харилцааны сайд Занданшатарын зөвлөх, Ардын уран зохиолч Тангадын Галсангийн хүүг зодож танхайран гэр лүү нь утасдаж ална гэж заналхийлсэн. Эрүүгийн хуулийн 97, 98, 99 дугаар зүйл 3 жил
16 Олон тооны хулгайн ан хийсэн.
2005-11 Хувийнхаа компаний нисдэг тэргээр Минжийн дархан цаазат газраас Буга, Хандгай, Баавгай, Гахай, . . . гм хориотой амьтдыг алж Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрлах ангынхаа отгийг чимэглэсэн. /Зураг нь байгаа./ Эрүүгийн хууль 203 дугаар зүйл 3 жил
17 Хориотой буу эзэмшдэг.
2010-11 ТТ маркийн гар буу 2ш /МАК-д ДХМХэлтсийн даргаар ажиллаж байсан Б-с тигр буугаар сольж авсан/АКА-47/Найз Б-с 1300$-оор авсан. Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст хураалгасан байгаа/ Эрүүгийн хууль 185 дугаар зүйл 5 жил
18 Хүчингийн хэрэг үйлдсэн.
2011 1. Бүжээ гэдэг эмэгтэйг гэртээ аваачин зодоод хүчиндсэн. Нүд хавдсан, хөмсөг нь сэтэрсэн. Маргааш нь Н-р 500$ өгүүлж хэргийг дарсан. Эрүүгийн хууль 126 дугаар зүйл 10 жил
2011 2. Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрлах Ангын отгийнхоо үйлчлэгч Энхтуяаг архиар шахаж согтоон НАМЗХ-ны удирдлагууд болох Ерөнхийлөгч Оюун-Эрдэнэ, Дэд Ерөнхийлөгч Амарбаясгалан, Хүрэлсүхийн туслах байсан Энхбаатар?, Сэтгүүлч Цогтгэрэл нарын хамт аавынхаа эзэмшлийн өрөөнд цувран хүчиндсэн. /Маргааш нь Энхтуяа уйлсаар хоцорсон/ Эрүүгийн хууль 126 дугаар зүйл 10 жил
Нийт 113 жил
Сэтгүүлч Б.Отгонбаяр
http://dayarmongol.com/index.php?option=com_content&view=article&id=7428:2012-07-06-12-33-13&catid=26&Itemid=300053
URL: