АЛТЫГ ИДЭЖ БОЛОХ УУ?

Дэлхийд цорын ганц хүнсний алт үйлдвэрлэгч компани нь 1867 онд герман улсад үүсгэн байгуулагджээ. Энэхүү компани нь анх хүндэтгэлийн, гоёлын, гоо сайхны зориулалтаар алтыг боловсруулдаг байсан бол 2007 оноос E175 ангилалын  999 /24к/ сорьц бүхий хүнсний цэвэр алтыг НАНО технологиор үйлдвэрлэн хүнсэнд хэрэглэх боломжтой болгосон байна.

Хүнсний алтыг өөртөө агуулсан бүтээгдэхүүнүүд нь нүдэнд харагдах байдлаар хамгийн сонгодог өнгө төрхийн илэрхийлэл болдог байна.  Мөн хүний биед шингэснээр хязгааргүй уран сэтгэмжийг нээж, дур булаам байдал, урам зоригийг бэлэгддэгээс гадна хүний биед дараах нөлөөг үзүүлдэг.

  1. Бие организмд хуримтлагдсан хорт бодисийг өөртөө шингээж хоргүйжүүлэх
  2. Алтны ион нь  биеийн эсийн түвшинд тэнцвэрт байдлыг хадгалж залуужуулах
  3. Хүний биеийн бодисийн солилцоог сайжруулж сэргээдэг.

Мөн одоог хүртэл судалж тогтоож амжаагүй нэгэн оньсого мэт зүйл нь алт ямарч хүний биед харшил өгдөггүй цорын ганц металл гэнэ. Тийм ч учираас хүнсэнд хэрэглэхэд сөрөг нөлөөгүй харин эерэг үзүүлэлтүүд нь илүү давамгайлж байгааг нэгэнт тогтоожээ.


URL:

Сэтгэгдэл бичих