Интернетээр биеэ үнэлэгчид залуужиж байна
Нэгэн 10 дунд сургуулийн “А” гэгч охин интернетээр нэг залуутай танилцаж, улмаар нэлээн дотно зүйлсээ ярилцдаг болжээ. Бараг л хичээлээ тараад гэртээ гүйх шахам орж ирдэг тэрбээр интернетгүйгээр амьдралаа төсөөлж ч чадахаа больсон гэдэг. Сарын дараа “А” интернетийн найзтайгаа уулзан элдвээр доромжлуулан арай гэж амь гарсан хатуухан түүх нэлээд гарах болжээ. 2007 онд ” Монголын эмэгтэйчүүд сан” ТББ-аас ” Хэвлэл мэдээллийн хэрэгслээр садар самууныг сурталчилж буй өнөөгийн байдал” тандалтын судалгаа явуулжээ. Судалгаагаар өдөр тутмын нэг сонин, чөлөөт хэвлэлээс 2 сонин, МҮОНТ, С1, Т\/8 телевизийн чат сувгийг сонгон үзэхэд 13560 минут буюу 88,7 хувь нь садар самуунтай холбоотой мэдээлэл цацагдсан байжээ.
Харин өнгөрсөн онд интернетийн орчин дахь судалгааг дунд сургууль, коллеж, их, дээд сургуулиудын оюутнуудын дунд хийхэд интернетээс садар самуун порно кино үзсэн гэж 97 хувь нь хариулжээ. Энэ удаа “Тэгш мөр Төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Г. Ариунзаяатай ярилцлаа.
-Сүүлийн үед интернетээс үүдэлтэй гэмт хэрэг бий болж, үүнд өсвөр насныхан өртөж байгаа гэсэн мэдээлэл гарах боллоо…
-Манай байгууллага 2002 онд хүүхэд тэр тусмаа эмзэг бүлгийн хүүхдүүдийн эрхийг хамгаалах, нийгэмд өөрийн байр сууриа олж, өв тэгш иргэн болон төлөвшихөд нь дэмжин туслах зорилгоор байгуулагдсан торийн бус ашгийн бус байгууллага юм. Сүүлийн хоёр жил Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжүүлэлтээр хоёр ч төслөө дуусгасан. Бид урьд нь телевизийн зар, чат дээр судалгаа хийдэг байсан бол энэ удаа мэдээлэл технологийн салбарт ажиллах зайлшгүй шаардлага гарч ирсэн. Интернет бидний хувьд шинэлэг зүйл.
Бид аливаа юмны араас нь гүйх биш, урьдчилан сэргийлэх, ядаж зэрэгцэн нэг түвшинд алхах хэрэгтэй гэсэн зорилго тавин ажиллаж эхэлсэн гэх үo дээ. 2009 оноос хойш явуулсан судалгаагаар энэ төрлийн гэмт хэрэг Монголд гарах нөхцөл бүрдсэн байгааг хоcр удаагийн төслөөр баталгаажуулсан. Бидний ирээдүй болсон өсвор үеийнхний асуудал гэдэг улс орны нийтийн эрх ашиг.
Хэдхэн жшшйн өмнө биеэ унэлэгч нар гадаа зогсож, бараг тэндээс биеэ үнэлэгчдийг худалдаж авах боломжтой гэж хүн бүр мэддэг байсан бол одоо 10 жилийн ахлах ангийнхан, оюутнууд мөнгө төгрөггүй болонгуутаа дурын, нэг интернет кафед ороод хаягаараа үйлчлүүлэгч нартайгаа холбогдон өөрийгөө камераараа үзүүлээд биеэ үнэлэх жишээтэй. Гаднаас нь хүн харахад бол жирийн нэг оюутан цахим хуудсаа шалгаж байгаа мэт л харагдах жишээтэй. Ийм төрлийн хэргүүдийг нэлээн олныг олоод цагдаа нарт шилжүүлэн шалгасан байгаа.
Яг эрүү үүсгэх эсвэл насанд хүрээгүй хүүхдийг уруу татлаа гээд үзэх гэхээр манай хуульд тойм заалт байдаггүй. Хуулийн цоорхой гэх юм уу, хэдийгээр манай хууль сайн ч гэсэн энэ төрлийн гэмт хэрэг нь өөрөө шинэ төрлийнх болохоор шийдэгдэх боломж байдаггүй. Жишээ нь мэдээллийн технологиор дамжуулан хүүхдийг садар самуунд уруу татсан гэхээр зүйл анги нь байдаггүй. Интернетээр гэхээр шалгах газар ч байдаггүй,
-Интернетийн модем дээрээ, хэрвээ хүсвэл код ч юм уу хийж болохгүй юу? Үр хүүхдээ замбараагүй сайт руу орохоос хамгаалах зорилгоор…
-Болно. Хамгийн гол нь манай эцэг эхчүүд мэдээлэл багатай нь харагддаг. Эцэг эх нь хүсвэл хамаагүй сайт руу ордоггүй, бүр өөрсдөө интернет авч байгаа газартайгаа гэрээ хийгээд кодтой ч байж болно. Аав ээж нь кодоо хийгээд сайт руутаа орж болдог, харин хүүхдүүддээ насанд хүрэхээрээ үзэх талаар тайлбарлаж ойлгуулбал болохгүй зүйлгүй л байгаа юм. Үнэхээр хүүхдийнхээ интернет хэрэглээнд санаа зовж байвал хүүхдийнхээ хэдэн сарын хэдэнд, хэдэн цагаар, хаашаа, яаж хэнтэй харьцсан талаар мэдэх ч боломж байдаг.
-Миний нэг танил эмэгтэй ярьж байсан. Хүүхэд нь өрөөндөө хичээлээ хийгээд бараг л гарахгүй байхаар нь нэг талаар баярлаад, нөгөө талаар гайхаад байж.. Нэг өдөр гэнэт ортол харин порно кино үзэж байсан гэсэн…
-Хараад байхад ихэнх эцэг эхчүүд хүүхдээ гэртээ аюулгүй тайван, дулаан сайхан байгаа л гэж бодоод сэтгэл амар байдаг. Эцэг эхчүүдэд зөв мэдээлэл өгөх хэрэгтэй! байгаа юм. Манай төвөөс аав, ээж нараа чадавхижуулахын тулдэцэг эхийн сургалтын модуль бэлдсэн байгаа. Үүнийг санхүүжилтээ олбол явуулж эхэлнэ дээ. Мэдээллийн технологи гэхээр аав ээж нар үнэндээ ойлгохгүй. Харин зурагт, радио, сониноо бол хангалттай мэдэж байх жишээтэй.
Гэтэл өнөөх тайван сайхны ард үр хүүхэд нь интернет гэдэг аюулт мангасаас салж чадахгүй зарим нь донтож, мэхлэгдэн гэмт хэргийн золиос болж байгааг анзаардаггүй. Одоо л оройтоогүй дээрээ хүүхдээ өрөөндөө ороод интернетээр хэнтэй харьцаж байгааг нь анзаарах хэрэгтэй. Бидний хийсэн олон судалгаа энэ бүхнийг баталж байгаа. Хохирогч болоод ирсэн өсвөр насныхан ч энэ талаар ярьдаг. Таны үе биш болоод байна аа… Дүүгээ хараад, гэрээ цэвэрлээд миний охин, хүү сайн байна. Биш ээ…Нийгэм цаг үе өөрчлөгдөөд байна. Бидний төсөөлж бодоогүй зүйлүүдийг үр хүүхэд маань хийгээд байна.
- Интернет кафег цагийн хязгаартай ажиллуулах, цөөлөх талаар нэг хэсэг ярьж байгаад намжлаа. Гадуур интернет кафегаар үйлчлүүлдэг хүүхдүүд их байгаа…
-Бид интернет кафег насны ялгаатай болгоё гэж санал тавьсан байгаа. Порно сайт руу орж болдог интернет кафе нь хоорондоо тасалгаатай, тусгай чихэвчтэй, дуу намсгагчтай байх жишээтэй. Бусад арван жилийнхэн ордог газар нь энгийнээрээ байж болно. Энэ талаар Соёлын газартай ярьсан. Удахгүй хариу өгөх байх гэж найдаж байгаа.
-Интернетээр үйлдэгдэж байгаа гэмт хэргийн цаад эзнийг олох боломж хэр байдаг вэ?
-Бодит байдал дээр бусдын эрхшээлд орон биеэ үнэлэх, бусдад хууртагдах явдал нь эргээд барих эзэнтэй байдаг бол интернетээр бусдад хууртагдан бэлгийн золиос болох нь ээдрээтэй хэрэгт ордог. Мөн порно, аймшгийн сувгуудаар үзсэн зүйлээсээ болоод дарамт шахалтад орж, улмаар амиа хорлох хүртэл байдалд орвол хариуцах эзэнгүй, баталж ч чадахгүй байдалд хүрнэ. Интернетээр хэн нэгнийг гарцаагүй байдалд оруулан доромжлон гүтгэдэг, бараг зургийг нь монтажлан айлган сүрдүүлдэг сонирхолтой хүмүүс ч байгаа.
Тэгэхээр бид энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч эхлэх ёстой болжээ. Урьд нь 5,6 жилийн өмнө гадны орнуудад ийм хэрэг гарсан гэхэд би гайхаад “тийм тэнэг зүйл байдаг аа” гэж боддог байсан. Гэтэл манайд ийм төрлийн гэмт хэргийн жишээ гараад байгааг бид цааш нь даамжруулахгүй өсвөр насныхандаа урьдчилан сэргийлэх, зөв оновчтой арга хэлбэрийг боловсруулах аргыг хэрэглэх нь зайлшгүй болоод байгаа юм.
-Хятадад гэхэд интернетийг хэрэглэх сайтуудад хязгаартай байдаг…
-Буруу гэсэн үг биш л дээ. Уг муу зүйл байхгүй л байгаа юм. Өнгөрсөн жил бид хэвлэлийн бага хурлаараа зарим нэгэн болохгүй сайтаа түгжиж хаая /блоколъё/ гэж ярих төдий л бөөн асуудал үүсэж байсан. Эрх чөлөөгөө хасуулах нь, өнөө Хятад шиг болох гэж байна гээд л…
-Сүүлийн үед хөвгүүдийн бэлгийн хөгжлийн асуудал нэлээд анхаарал татаж байгаа гэсэн яриа байна. Бэлгийн гаж буруу өөрчлөлтөд орж, эсрэг хүйстнээ бус, эрэгтэй эрэгтэйгээ сонирхдог гэх мэт…
-Гей залуус ихсэж байгаа. Үнэхээр төрөлхийн гей гэж байна уу, олдмол уу гэдэг дээр олон улсын байгууллагууд судалгаа явуулаад эхэлсэн байгаа. Төрөлхийн гей гэдэг маш ховор, ихэвчлэн амьдралын буруу хэв маяг, өнөө л гаж буруу сурталчилгаа л нөлөөлж байгаа. Эр хүн байхгүй бол айл гэр яаж ч баих билээ. Иймээс эрчүүдээ, өсвөр насны хөвгүүдээ хамгаалах тал дээр нэлээн анхаарч ажиллах шаардлага гарч байгаа. Хөвгүүд маань нэлээн нуугдмал, өөрийгөө илэрхийлэх чадвараар охидоос харьцангуй муу байдаг.
-Судалгаа шинжилгээний болон бусад үйл ажиллагаа явуулахад та нарт хүндрэл гардаг уу?
-Мэдээж бэрхшээл бол хамаагүй их. Манайд голдуу залуу бүсгүйчүүд ажилладаг. Эднийгээ хамгаалах эрх зүйн орчин өнөөдөр бидэнд байхгүй. “Болгоомжтой яваарай” гэхээс өөрөөр хамгаалж ч чаддаггүй дээ. Гэрчийг хамгаалах цагдаагийн хамгаалалт бол үнэхээр байдаггүй. Заримдаа зануулна, доромжлуулна. Зарим үед хэрэтний дунд ажиллах нөхцөлд ялгахгүй шууд хохирогч, гэмт хэрэгтнийг цуг л байцаагаад байдаг. Хохирогч нараа гэмт хэрэгтэн шиг үздэг сонин бүтэц манайд байгаад байна. Санхүүжилтын хувьд ч тэр хэцүү л байна. Бидний ирээдүй болсон үр хүүхдийнхээ төлөө бүтд сэтгэл гаргаад хамтарвал болох л зүйл. Гэтэл манайхнаас илүүтэй гадны байгууллага Монголын үр хүүхдүүдийн ирээдүйд санаа зовоод тусламж өгөхөд заримдаа ичдэг. Уг нь ганц төрийн байгууллага л орилоод гүйгээд байх биш, хамтарч л хийх шаардлага байгаа. Интернетийн асуудал дээр шийдвэр гаргах эрх Холбоо Харилцаа Технологийн газар бий.
-Хөдөө орон нутагт интернетийн хэрэглээ хэр байна вэ? Орон нутагтаа хүрч үйлчилж чадаж байна уу?
-Бид Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ аймагт үйл ажиллагаагаа идэвхижүүлэх шаардлагатай байгаа. Тэнд мөн интернетийн орчин нээлттэй. Саяхан Эрдэнэтэд “Цахим” дээд сургууль нээгдсэн. Мөн Турк-Монголын сургуулийн интернетийн хурд 4 гега / Сb/ байдаг. Энэ хурдаар юу үзэж, хийх нь тодорхой. Тэгэхээр яах ч аргагүй хязгаарлалт хийх, эсвэл хүүхдүүдэд зөв урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх хичээлийг цувралаар оруулах шаарддагатай.
-Одоо сайтууд олон болсон. Хүүхдүүдэд зөвлөлгөө өгдөг, тэдэнд тохиолдоод байгаа асуудалд таарсан мэдээлэл гаргадаг сайт байвал зүгээр байх..
-Бид интернетээр буцааж хүүхдүүдээ хамгаалах сайт нээнэ гэж бодож байгаа. Түрүүн таны хэлж байсан шиг эцэг эхчүүдэд тохиолдох асуудалд утсаар биш интернетээр ороод харилцан ярилцаад байх тийм боломж бүрдэх юм. Мөн хүүхдүүд ч өөрсдөө орж ирээд өөртөө тохиолдож буй асуудлаа ярилцаж, мэдээллээ авах нь чухал байгаа. Нэг үгээр бол сайтаар хүүхдүүдийг уруу татан буруу чиглүүлээд байгаа бол, эргээд бид хүүхдүүдээ тэднээс сайтаар дамжуулан хамгаалах юм.
Д.Эрдэнэсувд
Эх сурвалж: “Монцамэ”
URL: