Хайран хөрөнгө хаагуур урсана вэ?
“Миний Улаанбаатар хөгжиж байна уу?” гэсэн асуултанд “Тэнгэр баганадсан барилгууд сүндэрлээд хөгжиж л байгаа биздээ” гэж хэн боловч хариулж таарна. Гэтэл хаа зайгүй хогондоо дарагдчихаад байгааг юу гэлтэй билээ.
Хогоо ачиж тээвэрлэх нь тээвэрлэдэг ч маргааш нь дахиад л хашаа байшингийн мухар болгон хогоор дүүрчихсэн байх. Хөгжиж байгаа хот маань хүйтрээд ирэхээр гэнэт санасан юм шиг утаагаа яриад эхэлдэг. Үнэхээр ч утаандаа хахаж цацаад гарна. За тэгээд “Зам засварын ажил хийгдэж байна уу?” гээд асуувал “Замын ажил маш ихээр хийгдэж байгаа ш дээ” гэж хариулна. Үнэн байдал дээл өчигдөрхөн нөхсөн зам маргааш нь онхол донхол болох жишээтэй. Үүнээс гадна жилийн жилд замын хашлагыг солиод байдгийн учрыг үл олно. Зүв зүгээр байсан хашлагыг ховх татаад оронд шинэ хашлага тавьж байгаа дүр зураг хааяагүй. Төрийн ордны баруун тал, дөчин мянгатын хавьд хашлага сольж л харагдсан. Өнгөрсөн намар Шарга морьт, Дамбадаржаад шинээр зам тавигдсан гэсэн. тэгтэл өнөө жил дахиад л уг зам дээр ажиллаж хашлагыг нь сольж байгаа аж. Хайранхаранга мөнгө.
Эрх мэдэлтэнгууд хөрөнгөө үр ашиггүй, буруу юманд зараад хэн нэгний түрүүвчийг түнтийлгээд байдаг юм биш биз гэх эргэлзээ энэ бүхнийг нүдээрээ үзэж, харсан иргэн бүхэнд төрж байгаа нь баараагүй. Хайран хөрөнгө хаагуур урсана вэ?
Д.Сэрээтэр
Эх сурвалж: “Монцамэ “
URL: