Эмэгтэйчүүдийн талаар бидний мэддэггүй үнэн
Эмэгтэйчүүд энэ дэлхий дээрх бүх ажлын 2/3-ыг хийдэг. Дэлхий дээрх хоол хүнсний хагасыг үйлдвэрлэдэг.
Гэвч орлогын зөвхөн 10-хан хувийг олж, өмч хөрөнгийн 1-хэн хувийг эзэмшдэг байна.
Эмэгтэйчүүдийн 75 хувь нь өндөр цалинтай, даатгалд хамрагдсан ажил хийдэггүй, өмч хөрөнгө эзэмшдэггүй учраас банкны зээлийг төдийлөн хүртэж чаддаггү байна. Хэдийгээр эмэгтэйчүүд гар утас хэрэглэж, харилцаа холбооны тал дээр эрх тэгш байдаг ч гэлээ, эрэгтэйчүүдтэй харьцуулахад энэ боломж нь 21 хувиар илүү бага байдаг байна.
Энэ дэлхий дээр амьдардаг бичиг үсэг мэддэггүй 80 сая насанд хүрэгсдийн (15 ба түүнээс дээш насныхны) 2/3 нь эмэгтэйчүүд байдаг гэнэ. Африкт 1 эмэгтэй хүүхдийг сургахад 25 хувиар илүү орлого олж, ДОХ халдварлах эрсдэл нь 3 дахин буурч, өөрийн гэсэн эрүүл саруул гэр бүлтэй болж чадна.
1990-ээд оны эхээр эмэгтэйчүүдэд шийдвэр гаргагч байр суурийн 30 хувийг олгосон ч, энэ хувьд зөвхөн 28 улс л хүрч чаджээ. Дэлхий дахинд эмэгтэйчүүд 17 хувиар бага цалин хөлс авдаг ба эрчүүдтэй харьцуулахад ажлын аюулгүй байдал илүү бага хангагдсан байдаг.
Эхийн эндэгдлийн 99 хувь нь урьдчилан сэргийлэх боломжтой байдаг. Гэвч цаг минут тутамд жирэмслэлт, төрөлтөөс үүдэлтэй эхийн эндэгдэл гарсаар, эмэгтэйчүүд амь насаа алдсаар л байна. Дэлхий нийтэд 15-24 насны залуу эмэгтэйчүүдэд ДОХ өвчин халдварлах эрсдэл эрэгтэйчүүдээс 1,6 дахин их байдаг. Өнгөрч буй 14 секунд тутамд ДОХ өвчнөөс болж нэг хүүхэд өнчирч байдаг байна.
Дэлхий нийтэд охид, эмэгтэйчүүд маш ихээр хүчирхийлэлд өртөж байдаг. 3 эмэгтэйн 1 нь амьдралдаа зодуулах, хүчиндүүлэх, хүсээгүй бэлгийн хавьталд албадуулах, өөр бусад хүчирхийллийн хэлбэрт ямар нэгэн байдлаар өртөж байдаг байна.
URL: