Яагаад хүүхэд юм хулгайлдаг вэ

Хүүхдийн хулгай хийдэг зан чанар нь хамгийн ихээр эцэг эхийн санааг зовоодог. Гэвч юм хулгайлах нь хүүхдэд бусадтай зохицон амьдрах хандлагад гарч буй зөрчлийн нэгэн хэлбэр байдаг.

Сургуулийн өмнөх насанд, ихэвчлэн 7-8 нас хүртэлх хүүхдэд ажиглагдах хүний эд зүйлсийг зөвшөөрөлгүй авах зан чанарыг бусадтай зохицохгүй, хүмүүжлийн нэгэн доголдолд хэмээн үздэггүй. Энэ насны хүүхдүүд, ялангуяа 3-6 насны хүүхэд очсон айлынхаа хүүхдийн эсвэл цэцэрлэгээсээ тоглоом, эд зүйлсийг аваад гэртээ авчрах нь олон байдаг. Хүүхдийн энэ үйлдлийн хамгийн гол шалтгаан нь хүүхэд тухайн зүйлсийг маш ихээр сонирхож, түүнийг өөртөө байлгах гэсэн сэтгэгдлээс цаашгүй нэгэн үйлдэл юм. Сургуулийн өмнөх насны хүүхдэд “өмчлөх” сэтгэгдэл бүрэн хөгжөөгүй байдлаг учраас  бусдын эд зүйлсийг зөвшөөрөлгүй авах нь муу зуршил гэдгийг ойлгож чадахгүй. Иймээс хүүхдийг бусдын эд зүйлсийг хумсалж, хулгайлах үйлдэлд буруутгахын тулд хүүхэд өөрөө сургуулийн насанд хүрсэн байх ёстой.

Хүүхдэд илрэх хүмүүжлийн нэгэн доголдол болох хулгайлах зан чанарыг хамгийн гол шалтгаануудыг дараах хэлбэрээр дурдаж болох юм;

1. Эцэг эхийн алдаа дутагдалтай хандлага

- Хэт сахилга бат сахиулсан хандлага
- Бусадтай хүүхдийг харьцуулдаг хандлага
- Мөнгөний төлөө хэт их улайрсан эсвэл харамч хандлага
- Хүүхдэд мөнгөн шийтгэл өгөх
- Хүүхдийг хэрэгцээг дутуу хангах
- Өмнөх хулгайч зангаа бататгах

Дээр дурдсан эцэг эхчүүдийн хэтэрхий чанга хүмүүжүүлэх хандлагууд хүүхдийг хулгайч занд хөтөлдөг. Хүүхдийг бусдын хүүхэдтэй, найз нөхөдтэй нь хэтэрхий ихээр харьцуулж үзэх нь түүнийг хулгайч занд хэвшүүлэх үндэс суурийг тавьж өгнө. Гэр бүлийнхэн нь хүүхдийн шаардлагатай хэрэгцээг нь хангаж өгөхгүйгээр шийтгэх нь эдийн засгийн гачигдлын улмаас шаардлагатай хэрэгцээгээ хангаж чадаагүй учраас, эцэг эх хэт их мөнгөнд шунасан, эсвэл харамч зантай бол хүүхдээ мөнгөөр айлган сүрдүүлэх нь элбэг байдаг болохоор энэ бүх алдаа дутагдалтай хандлагуудаас үүдэн хүүхэд өөрийн эрхгүй хулгайч болоход хүрдэг байна.

2. Өөртөө итгэх итгэл дутагдах, өөрийгөө үнэ цэнэгүй хэмээн бодох

Хүүхэд өөрийгөө үнэ цэнэгүй хэмээн бодох нь түүнийг энэ зан чанарт хөтөлдөг. Өөрийгөө хангалтгүй хэмээн дүгнэдэг хүүхэд бусдын эд зүйлсийг хулгайлж өөрийгөө мэдрүүлэхийг хичээнэ. Өөрийгөө хангалтгүй гэж үзэх гол шалтгаан нь эцэг эхчүүдийн хүүхдээ хэв их хамгаалж, байнгын хяналтан дороо байлгах гэсэн хандлагаас үүдэлтэй бөгөөд хүүхэд энэ бүхнээс үүдэж өөрийгөө харуулах гэсэн зорилгоор хулгай хийж эхлэх нь бий. Эцэг эх нь түүнд итгэхгүй байна гэж бодсон хүүхэд цаашид өөртөө итгэх итгэлээ ч алдаж эхэлнэ.

3. Атаархах, бусадтай өрсөлдөх сэтгэл

Өөрийн дүү нартаа болон бусад хүүхдэд атаархдаг хүүхэд өрсөлдөх гэсэн хүслээ хангахын тулд бусдын эд зүйлсийг хулгайлах нь бий. Ийм учраас бусадтай дасан зохицох асуудалтай хүүхдүүд хулгай хийснээр атаархсан, өрсөлдсөн хүүхдээс өшөөгөө авч байна гэж боддог.

4. Хайр халамж дутагдах

Хүүхдэд шаардлагатай бодит хэрэгцээг хангадаггүй шиг, сэтгэл санааны хэрэгцээг нь хангахгүй байх нь хүүхдэд мөн хүмүүжлийн доголдол үүсгэдэг байна. Эцэг эхийн хайр дутагдсан, сэтгэл санааны хувьд хайраар тэтгэгдээгүй хүүхэд бусдын эд зүйлсийг хулгайлж сэтгэл санааныхаа цоорхойг нөхдөг. Энэ утгаараа эцэг эхгүй, хайхрах хүнгүй хүүхдүүд, гэр бүлийнхнээсээ хол байдаг хүүхэд хулгай хийх нь элбэг байдаг.

Эцэг эхчүүд маань хүүхдийнхээ энэ зан чанарыг засаж залруулж, цаашид дахин давтуулахгүйн тулд цаг алдалгүй арга хэмжээ авч, шаардлагатай бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах нь зүйтэй. Мэргэжлийн сэтгэлзүйс хүнтэй энэ тал дээр хамтран ажиллаж энэ зан чанарыг үүсгэсэн шалтгааныг зөв оношлон, зөв арга барилаар ангижруулах хэрэгтэй. Энэ зан чанарт хөтөлсөн шалтгааныг үндсээр нь устгаж, хяналтыг сайжруулахад аяндаа хүүхэд өөрөө засарч, түүнийг өөр бусад муу зуршлаас урьдчилан сэргийлэх болно.

Мэргэжлийн сэтгэлзүйчдийн зөвлөж байгаагаар хулгай хийх зан чанар хүүхдэд нь ажиглагдсан эцэг эхчүүд дараах зүйлст анхаарах хэрэгтэй;
- Хүүхдээ аль болох шүүмжилж, буруутгахаас болгоомжил.
- Гутаан доромжилсон, нэр хүндэд нь сөргөөр нөлөөлөхүйц байдлаар түүнд хандахгүй байх.
- Хүүхдийн нууц байдлыг илрүүлэх
- Энэ зан чанараас нь болж түүнд итгэх итгэл алдарч байгааг ойлгуулах
- Шийтгэж, хориглосон хандлагаас болгоомжил
- Хүчирхийлэхгүй, зодохгүй байх


URL:

Сэтгэгдэл бичих