Геологи, эрдэс зүйн ухааны доктор Ч.Хурц: Тавантолгойд байгуулагдах бүх компани арван хувиа ард түмэнд өгөх ёстой
Coal Mongolia-2011″ хөрөнгө оруулагчдын олон улсын чуулганы талаар геологи, эрдэс зүйн ухааны доктор Ч.Хурцтай ярилцлаа.
-Энэхүү чуулганаар гадаадынхан нүүрс авах, манайх тээвэрлэх тухай л яриад байна. Монголын ард түмэнд юу өгөх талаар яригдсан зүйл байна уу. Та энэ чуулганыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Ард түмэнд ногдох хувьцааны талаар “Эрдэнэс MGL” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш ярилаа. Бусад хүн юу ч ярьсангүй. Тэгэхээр Тавантолгойн хамгийн жаахан хэсгийн арван хувийг ард түмэнд өгөх тухай яригдлаа. Хамгийн сайн хэсэг нь хэнд очих гээд байгаа нь мэдэгдэхгүй байна. Мөн одоо ажиллаж байгаа үйлдвэрээс арван хувь оногдох эсэх нь мэдэгдэхгүй байна. Ард түмэн юу хүсч байгаа билээ тодорхой. Манай бодлогыг хэрэгжүүлэгч төрийн өмчит компанийн нэрийн өмнөөс Б.Энэбиш бодлогоо танилцууллаа.
Б.Энэбиш мэдээллийнхээ эхэнд нэг үгийг цохож хэллээ. Засгийн газрын нэрийн өмнөөс ярьж байгаа юм биш, яамны сайдын нэрийн өмнөөс ч биш, зөвхөн “Эрдэнэс MGL” компанийн ашиг сонирхлыг төлөөлж үгээ хэлж байна. Бүх бодлого компанийн төлөө. Монголын ард түмний эрх ашиг энд хөндөгдсөнгүй. Монголын ард түмэнд хамгийн муу хэсгийнхээ арван хувийг хувьцаа хэлбэрээр өгнө гэж байна. Өөр юу ногдох юм бүү мэд. Засгийн газрын тогтоолоор бол ажиллаж байгаа нь ч тэр цаашид байгуулагдах бүх компани арав, арван хувиа өгөх ёстой.
-Аж ахуйн нэгжүүдэд арван хувийг өгнө гээд байгаа. Ард түмнээ ялгах ёстой юу?
-Төр аливаа асуудлыг шийдвэрлэхдээ эрдэмтэн судлаачдынхаа үгийг сонсохгүй байна. Засгийн газар гэдэг бол дөрвөн жилийн настай өртөөлж буучихаад морддог газар. Тиймээс Засгийн газарт тавих шаардлага, ард түмний, УИХ-ын зүгээс өндөр байх ёстой. Өнөөдөр Засгийн газарт УИХ нь уусчихсан байна. Засгийн газрын эрх мэдэл тэнгэрт гарчээ. Тиймээс буух шийдвэр нь тусгалаа
олохгүй байна. Ард түмэн хохирч байна.
-Таван толгойн хөрөнгө оруулагч банк тодорсон. Оюутолгойн хөндлөнгийн хөрөнгө оруулагч компаниар оролцож байсан дэлхийд нэртэй луйврын компани гэдэг. Та үүнд ямар бодолтой байн вэ?
-Зөв, буруу сонгосон эсэхийг Б.Обамагаас асуумаар байна. АНУ- ьш Ерөнхийлөгч Обама Америкийн дээд шүүхэд “Голдман сакс”-ийг өгсөн байгаа. Төрийн өмчийн хороо сайн судалсан байлгүй дээ. Америк 2008 онд дэлхийн эдийн засгийн хямралд “Голдман сакс” 100 сая доллар өгч байж энэ хэргийн мөн чанарыг тодруулсан. Хүний мөнгийг үрэн таран хийж, олсон ашгаа бүгдийг шагнал болгож идсэн. Ажилчдаа ертөнцөөр тараачихсан компани. Банк биш санхүүгийн компани. Нөгөө банк нь энэ хэрэгт холбогдсон долоон банкны нэг. Сонголтыг буруу гэж хэлж чадахгүй. Зөв гэж бас хэлж чадахгүй. УИХ-д асуудал тавигдана.
Хэрхэхийг хүлээх үлдлээ. Том алдаа хийлээ. Ядаж Жипи Морган, Морган Стенли, Япон, Солонгосын өдий төдий олон нэр хүндтэй банкийг сонгож болох байсан. Дэлхийн өрсөлдөөн гэдэг орших, эс оршихын төлөө өрсөлдөж буйг төр засгийн удирдлагууд мэдэж байдаг л байгаа даа. Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд хамаарахгүй зүйл гэж байхгүй. Нүүрс, газрын тос стратегийн түүхий эд гэдгээ мэдмээрсэн. Ц.Мягмарбаяр
URL: