Цэц СЕХ-ы шийдвэрийг хууль бус гэж үзвэл Н.Энхбаяр, С.Нарангэрэл, Э.Батшугар нар УИХ-ын гишүүн болно

Өнөөдөр МАХН, МҮАН-ын эвслээс нэр дэвшин сонгогдсон  О.Баасанхүү, Ц.Цолмон, Ц.Оюунбаатар нар тангаргаа өргөсөнгүй.
Уг нь тэдэнд түр үнэмлэх олгох  СЕХ-ны тогтоол  албан ёсоор гарсан байсан билээ. Харин  МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн жагсаалтаар нэр дэвшсэн Н.Энхбаяр, С.Нарангэрэл, Э.Батшугар нарыг СЕХ хассан асуудлаар эвсэл Үндсэн хуулийн Цэцэд сонгох, сонгогдох эрхийн асуудлаар гомдол гаргаад байсан . Уг гомдлын эцсийн хариуг авахаар  тус эвслийн шийд гарсан учраас гурван гишүүний бүрэн эрхийн асуудал түр хойшилсон байна.

С.Сарнай


URL:

Сэтгэгдэл бичих