Зvрхэнд юу сайн бэ?

• Зvрх өвдөхөд нарс модны нялх эм боргоцой сайн байдаг. Цайвар өнгөтэй эр боргоцойг бодвол эм боргоцойнууд улаавтар өнгөтэй байдаг. Нялх улаан боргоцойн архины хандыг өдөрт 3 удаа цайны халбагаас хоолны халбага хvртэл тунгаар ууна.

• Зvрхний vйл ажиллагааг сайжруулахад ардын эмнэлэгт халгайн хандыг зөгийн балтай буюу элсэн чихэртэй хольж уудаг. Нялх халгайг цэцэглэхээс нь өмнө оройн хэсгийг нь тvvж, сvvдэр газар хатаана. 5 хоолны халба¬га халгайн дээр хагас литр ус хийгээд 5 минут зөөлөн буцалгана. Өдөрт 4 удаа хагас стаканаар амтлаад ууна.

• 200 гр нялх халгайг сvv тарагны шилэнд хийж дээрээс нь 0.5 л архи юмуу 50-60%-ийн хатуулагтай спирт хийнэ. Шилнийхээ амсрыг 5-6 давхарласан самбайгаар боож эхний хоногт цонхон дээрээ байлгаж байгаад vлдсэн 8 хоног харанхуй шvvгээнд хадгална. Өлөн элгэн дээрээ юм идэхээс 30 минутын өмнө, шөнө унтахдаа 1 цайны халбагаар уу. Шилтэйг бvгдийг ууж дуусгана. Уусан хvн сэргэлэн цовоо, эрvvл болж, зvрхний ажиллагаа нь сайжран, цус төлжиж, хөнгөн хөдөлгөөнтэй болдог. Халгай нь нялх, навчнууд нь бvрэн дэлгэрээгvй байх хэрэгтэй. Уг ханд нь ялангуяа настай хvний биед сайнаар нөлөөлдөг.

• Зvрхний өвчинд ардын эмэлэгт заримдаа гаймуугийн (пастушья сумка) спиртэн ханд хэрэглэдэг. 2 хэсэг ургамал дээр 3 хэсэг архи орно (жингээр биш эзлэхvvнээр). Өдөрт 2-3 удаа юм идэхээс 20 минутын өмнө хоолны халбага усанд 25 дусааж уудаг.

• Нэмэлт эмчилгээ болгож зvрх муутай хvмvvс нохойн хошууны ханд ууж байх нь тустай байдаг. Нохойн хошууны vр, цэцгийг эмчилгээнд хэрэглэдэг боловч зvрхэнд vндэснийх нь ханд илvv сайн байдаг. Хандыг бэлдэхдээ жижиглэсэн 1 хоолны халбага vндсэн дээр 1 стакан буцалсан ус хийж зөөлөн гал дээр 15 мин буцалгадаг. Тэгээд цай шиг халуун бvлээнээр нь ууна. Өдөрт 3 аягыг уудаг.

• Нохойн хошууг бусад эмийн ургамалтай хольж хэрэглэдэг. Нохойн хошууны хатаасан жимс, улаан тэс (рябина красная), долоогоно, бvрэлгэнэ (калина), чангаанз, vзэм зэргийг ижил хэмжээтэй хольсон хольц зvрхэнд нэн сайндтооцогдоно. 1 стакан хольцыг 1 л буцалсан халуун усны хамт халуун саванд хийж хонуулна. Хандыг өдрийн турш цайны оронд уудаг. Удаан хугацаагаар ууж болно. Энэхvv хольц нь аминдэмээр баялагаас гадна эмчлэх чадвартай. Найрлагад нь ордог зарим жимсийг эмчилгээнд тусад нь хэрэглэж болдог. Жишээ нь Беларусын эмч нар тэсийг шинээр нь буюу чанамал хийж хэрэглэхийг зөвлөдөг. Бvрэлгэнийг зvрх өвдөхөд ястай нь идуvлдэг. Сибирьт зvрхний дутагдал, зvрх дэлсэхэд бvрэлгэний ханд уудаг.

• Сибирийн эмч нар сармисыг өвөрмөц аргаар хэрэглэх арга сэджээ. Зvрх хавиар өвдөж эхлэхэд арилгасан дунд зэрэг сармисны хумсыг зажлалгvй залгих хэрэгтэй. Гар доор валидол, нитроглицерин байхгvй тохиолдолд ганц удаа хэрэглээд vзэхэд vр дvнтэй байдаг юм билээ.

• Ходоод, элэг, цөсний vрэвсэлд хэрэглэдэг хадаасгана (золототыеячник) зvрхэнд бас тустай. Ходоодны хvчил багадахад хоолны дуршил нэмэгдvvлэх, хоол боловсруулалтыг сайжруулахад уудаг уг цэцгийг Польш, Украин, Беларусад зvрхэн цэцэг гэж нэрлэсэн нь учиртай. 1 хоолны халбага ургамал дээр 0.5 л буцалсан ус хийж дулаан газар хандалдаг. Юм идэхээс хагас цагийн өмнө адил тунгаар өдрийн туршид ууж дуусгана.

Ургамлаар анагаагч _П.Н.Задоров


URL:

Сэтгэгдэл бичих