Өвөрхангайн сонгуулийн тойргийн хороо хуралдаж чадахгүй сууна

2012 оны сонгуулийн үр дүнгээр бүрэлдсэн УИХ-ын нээлтийн чуулган болж байна. Шинээр сонгогдсон гишүүд тангарагаа өргөж, эрхэм гишүүний бүрэн эрхээ хүлээн зөвшөөрүүлж буйг энэ цагт Өврийн сайхан хангай нутгийнхан төрд төлөөлөлгүй ганцхан аймгаар тодорлоо. Сонгогчдын олонх нь саналаа өгч сонгон төрд өөрсдийгөө төлөөлүүлэхээр С.Чинзориг, Н.Төмөрхүү хоёрыг илгээсэн.

Харамсалтай нь сонгуульд өвдөг шороодсон өрсөлдөгчид нь эрх мэдэл эд хөрөнгийнхөө сүр хүчээр далайлган шүүхээс хууль бус шийдвэр гаргуулан тэднийг парламентын гадна үлдээлээ. Илтээр хууль зөрчсөн ийм шийдвэрийг хүлээж авсан Сонгуулийн ерөнхий хороо асуудлыг шийдэж ард түмнийг төлөөлөлтэй болго гэсэн лүндэнг Өвөрхангай аймаг дахь Сонгуулийн тойргийн хороонд буулгасан. Харамсалтай нь уг асуудлыг шийдэх Тойргийн хороо нь хуралдаж чадахгүй сууна. Учир нь төрийн албан хаагч нэртэй ч намчирхсан, улстөржсөн долдойнууд хуралдаа ирэхгүйгээс ирц бүрдэхгүй гацчихсан гэнэ. Уг хуулиаараа төрийн албан хаагчид намын харьяалал байх учиргүй. Гэтэл Өвөрхангайн буюу УИХ-ын сонгуулийн аравдугаар тойргийн хорооны таван хүн Ардчилсан намын угшилтай.

Тэднээс одоогоор ердөө ганц нь л хуралдаа ирсэн. Харин аймгийн Засаг даргын Тамгын газрын НХХ-ийн мэргэжилтэн Б.Эрдэнэбат, Архивын тасгийн дарга Ц.Нэргүй нараас гадна Б.Цэндсүрэн, Ц.Нарантуяа гэсэн төрийн албан хаагчид Тойргийн хорооны хуралд очихгүй гэдийж суугаа. Тэднээс болоод бүхэл бүтэн аймгийн ард иргэд төрд төлөөлөлгүй үлдэж байна. Хэдий болтол өвөрхангайчууд улстөржиж, нам дагаж далдаганасан төрийн албан хаагчдын мунхаг авирын золиос болохыг бүү мэд.


URL:

Сэтгэгдэл бичих