Ё.Сагсай: Д.Хаянхярвааг албан тушаалаа урвуулсан хэрэгт шалгаж байна

Нийслэлийн Прокурорын газрын орлогч прокурор Е.Сагсайгаас дараахи зүйлийг тодрууллаа

-УИХ-ын болон Нийслэлийн Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн сонгуультай холбоотой хичнээн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна вэ?

-УИХ-ын болон Нийслэлийн Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн сонгуультай холбоотой 10 гаруй хэрэг одоогоор шалгагдаж байна. Эдгээр хэргүүдэд нийслэл, аймаг, дүүргийн прокурорын газруудаас  хяналт тавьж байна.

-Яг ямар асуудлаар дээрх хэргүүд шалгагдаж байна вэ? Хэн, хэнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн вэ?

-УИХ-ын сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн, сонгуулийг зохион байгуулалттай будлиантуулсан, сонгуулийн сурталчилгааны явцад сонгогчдыг эд мөнгөөр татсан, санал хураалтын явцад хууль бусаар нөлөөлөх, будлиантуулах зорилгоор сонгогчдын нэрсийн жагсаалтыг давхардуулан үйлдсэн зэрэг асуудлууд шалгагдаж байна. Нэр дэвшигчдээс Өвөрхангайн 10 дугаар тойрогт нэр дэвшигч Н.Төмөрхүү, Увсын 15 дугаар тойрогт нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Орхоны 20 дугаар тойрогт нэр дэвшигч О.Содбилэг, Дархан-Уулын 19 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Хаянхярваа нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа,

-Сангийн сайд Д.Хаянхярвааг ямар асуудлаар шалгаж байгаа юм бэ?

-УИХ-ын сонгуулийн Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт нэр дэвшигч Сангийн сайд Д.Хаянхярваа нь өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож байгаа 330.000 төгрөгийг өөрийн нэр  дэвшсэн тойрогт Сангийн сайдын албан тушаалаа урвуулан ашиглаж хүн бүрт 670.000 төгрөг тараасан асуудлаар Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалт явуулж байна.

- Д.Хаянхярвааг хэний гаргасан гомдлоор шалгах болсон вэ?

-Прокурорын байгууллагад МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлийн Д.Тэрбишдагвын гаргасан гомдлоор шалгаж байна.

www.times.mn


URL:

Сэтгэгдэл бичих