Coca Cola ундааны аймшигт нууц
Ганц лааз хийжүүлсэн ундаа хүний биед хэчнээн хор хөнөөлтэйг Бразилийн Матто Гроссогийн их сургуулийн судлаачид тогтоожээ. Бразилийг 18 жил удирдсан Ерөнхийлөгч Жетулиу Варгас эх нутагтаа “Кока-Кола” худалдахыг хориглож байсан нь гайхахаар зүйл биш байсныг доорх баримтуудаас ойлгож болно. Сэнгэнэсэн хүйтэн ундаа юм уу шар айраг уусны дараах жаран минут буюу бүтэн цагийн хугацаанд бие тань хэрхэн өөрчлөгддөгийг анхааралтай уншина уу. Тэгээд дараагийн лааз хийжүүлсэн ундаагаа задлахаас өмнө түр азнаарай.
-10 минутын дараа
Цайны арван халбага элсэн чихэр идсэнтэй дүйх хэмжээний их чихэр биеэр нэг тарна. Гэхдээ үүнийг мэдэрч, дотор эвгүйрхдэггүй нь хийжүүлсэн ундаа дахь фосфорын хүчилтэй холбоотой.
-20 минутын дараа
Цусан дахь чихэр “тэсэрч”, инсулин ялгарна. Элэг хариуд нь хүлээж авсан бүх чихрийг өөх тос болгон хувиргана.
-40 минутын дараа
Кофейн цусанд шингэж дуусна. Хүүхэн хараа томорч, цусны даралт ихсэнэ. Эдгээрийг зохицуулахын тулд элэгний үйл ажиллагаа идэвхжиж, цусанд их хэмжээний сахар цутгана. Тархины аденозин буюу булчирайдуур хаагдаж, толгой сэргэн эрч хүчтэй болох мэт мэдрэмж төрнө.
-45 минутын дараа
Тархины таатай мэдрэмж “хариуцагч” хэсэгт дофамин ялгарч эхэлнэ. Энэ нь хар тамхи татсан үед мөн ажиглагддаг өөрчлөлт юм.
-50 минутын дараа
Хийжүүлсэн ундаа дахь фосфорын хүчил нарийн гэдэс дэх кальци, магни, цайрыг нэгтгэж, бодисын солилцоог идэвхжүүлдэг. Цусан дахь чихрийн хэмжээ мөн жирийн үеийнхээс хэдэнтээ өснө. Шээсэн дэх кальци мөн нэмэгдэнэ. Үүнийг энгийнээр тайлбарлавал, хийжүүлсэн ундаа яс шингэлэн гадагшуулдаг уршигт нөлөөтэй гэсэн үг.
-60 минутын дараа
Хийжүүлсэн ундааны лаазыг онгойлгосноос хойш бүтэн цаг өнгөрчээ. Кофейний далд хөнөөл чухам энэ үед л эхэлнэ. Шингэнээ гадагшуулахад тань үе мөч, ясанд хэрэгтэй ихэнх эрдэс бодис алдагдана. Дараахан нь чихрийн “ноёрхол” мэдрэгдэж, өөрөө ч мэдэлгүйгээр уур уцаартай, залхуу болж эхэлнэ.
URL: