Ч.Хүрэлбаатар, Б.Чой­жилсүрэн нар мөнгө тараасан гэх гүтгэлгийн эсрэг мэдээлэл хийлээ

МАН-аас Увс аймагт нэр дэвшиж илт давуу ялалт байгуулж чадсан Ч.Хүрэлбаатар, Б.Чой­жилсүрэн нарын талаар сонгогчдод мөнгө тарааж, санал худалдан авах оролдлого хийсэн гэх мэдээлэл дүрс бичлэг сайтуудаар гарсан билээ.

Энэхүү гүтгэлэг мэдээллийг няцааж Ч.Хүрэлбаатар, Б.Чой­жилсүрэн нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын сонгуульд шударгаар өрсөлдөж 8000-10,000 гаруй саналаар илт давуу ялалт байгуулчихаад байхад ялагдсан зарим нөхдүүд зохион байгуулалттай худал мэдээлэл тарааж гүтгэж байгаад харамсаж байгаагаа илэрхийллээ. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэгчлэн ард түмний сонголтыг үл хүндэтгэж элдэв худал мэдээлэл цацсаар байгаагаа зогсоохыг шаардлаа.

Нэр дэвшигчдийн менежер сонгуулийн штабын байр ажиллуулах зорилгоор иргэнтэй гэрээ байгуулж гэр түрээсэлж тэрхүү төлбөрөө төлж байгаа бичлэгийг өрсөлдөгчид нь гуйвуулан сонгогчид мөнгө төлж санал худалдаж авч байгаа мэтээр ташаа тайлбартайгаар олон нийтэд цацжээ.

Гэрээгээр ажилласан хүмүүстээ цалин хөлс олгох болон гэр түрээсэлсэн төлбөрийг төлж байгаа тэрхүү үйлдэл нь ямар нэгэн хууль зөрчсөн хэрэг биш бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 35,2 болон 38,5 –д заасан заалтын хүрээнд явагдаж байгаа үйл ажиллагаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих