Skytel компани хэрэглэгчдийнхээ халаасыг тэмтрэх аргаа олжээ
Сүүлийн үед “Skytel” компани олон янзын үйлчилгээг сүүлжээндээ нэвтрүүлж байгаа. Энэ нь хэрэглэгчдийнхээ талархлыг хүлээж аваад байгаа хэдий ч түүгээрээ дамжуулж тэдний халаасыг тэмтрэхээ ч мартсангүй. Учир нь тус компанийн “style” үйчилгээгээ сүлжээндээ нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Уг үйлчилгээ нь ТВ хөтөлбөрийг гар утсаараа үзэх боломжтой болгодог. Жил гаруйн өмнө энэхүү үйлчилгээ эхэлж байсан ч саяхнаас шинчлэгдсэн учраас хэрэглэгчдийг татаж авна уу хэмээн мессеж илгээх болсон. Ингээд татаж авсан иргэд өөрсдийн нэгжээр “шатах” болсон гомдол багагүй сонсогдох боллоо.
Тухайн үйлчилгээнд анх бүртгүүлэхэд 950 төгрөгний нэгж утаснаасаа тушаагаад 135050 гэсэн дугаарт “erh” гэж илгээдэг аж. Ингээд л танд ТВ-ын хөтөлбөр үзэх 60 mb эрх дагалдаж ирнэ.
Гэвч энэ эрхэндээ ТВ үзэх гэхлээр нэгжээс нь мөн л сорсоор байна. Түүнчлэн үнэгүй гэсэн хэсэгт хэд хэдэн нэвтрүүлэг, кино байрлуулжээ. Гэтэл энэ нь ч мөн нэгжээс сорсоор байгаад иргэд бухимдаж байгаа юм.
Эх сурвалж http://news.2beshare.com
URL: