Х.Баттулга заавал Ерөнхий сайд болно гэж зүтгэж буй бол “Алтангадас”-ынхан түүнийг Засгийн газарт огт оруулахгүй гэж шийджээ
УИХ-ын 2012 оны сонгуулийн дүнгээр хамгийн олон суудал авсан ч хууль ёсны олонхи болж чадаагүй Ардчилсан Нам аль нам, эвсэлтэй хамтарч Засгийн Газраа байгуулах вэ? гэсэн асуудлыг шийдэх гэж байна.
Мөн үүнээс ч илүү чухал асуудал нь Засгийн Газрыг хэн толгойлох вэ? гэдэг юм.
Өчигдөр АН-ын дарга Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, З.Энхболд нар хэвлэлийн бага хурал хийлгэх үеэрээ шинэ Засгийн газрыг Н.Алтанхуяг толгойлно гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. Энэ нь МоАХ-ы дарга Х.Баттулгын эгдүүг ихэд хүргэж буй аж.
Х.Баттулга хэрэв Н.Алтанхуяг Ерөнхий сайд болвол ямар ч өөрчлөлт гарахгүй, дахиад л “М-Си-Эс” -ийн ноёрхол үргэлжилнэ. Иймээс би Ерөнхий сайд болно гэсэн байр суурьтай байгаа гэнэ.
Харин “Алтангадас”-ынхан сайдын суудал амлах замаар Х.Баттулгын гол холбоотон байсан З.Энхболд тэргүүтэй “Ардчилсан Хүчний Холбоо”-ынхныг өөртөө татсан тул Х.Баттулга намаасаа Ерөнхий сайдад нэр дэвшиж чадахгүй бололтой.
Мөн Н.Батбаярын удирддаг МҮДН-чүүд УИХ-ын даргад өөрийн хүнээ томилуулахаар тохироо хийсэн байна.
Г.Өнөр
URL: