Улаанбаатар “Азийн гол хотуудын сүлжээ”-нд нэгдэв
ТОМСК. /ИТАР-ТАСС/. Сингапурт болж буй “Азийн гол хотуудын сүлжээ” олон улсын холбооны 11 дэх удаагийн бүгд хуралдааны үеэр ОХУ-ын Томск мужийг тус байгууллагын байнгын гишүүнээр элсүүлсэн тухай тус хотын орлогч дарга Алексей Севостьянов мэдээллээ.
“Үүнээс өмнө тус холбоо Дели, Ханой, Жакарта, Куала-Лумпур, Манила, Сөүл, Сингапур, Тайбэй, Токио, Янгон, Бангкок гэсэн 11 хотыг нэгтгэсэн байлаа. Томкс 12 дахь гишүүнээр элсч, дараагаар нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг элсүүлээ” гэж Севостьянов хэлсэн байна.
“Азийн гол хотуудын сүлжээ” холбоог хямралтай тэмцэх, экологи болон аж үйлдвэрийг хөгжүүлэх салбарт Азийн томоохон хотуудад хамтарсан төслүүд хэрэгжүүлэхээр 2000 онд Токио хотын захирагч Синтаро Исихарагийн санаачилгаар байгуулжээ.
З.Амгалан
Эх сурвалж : “Монцамэ”
URL: