Ардчилсан намынхан одоо боль доо
Ардчилсан намынхан одоо боль доо Сонгуулийн дүн гарлаа. Хэд хэдэн онцлогтойгоор энэ жилийн сонгууль болсон ч будилаан гардгаараа л гарлаа. Ялангуяа санал тоолох машинаас үүдэлтэй будилаан өнөө хир тасрахгүй нь бололтой. Угаасаа будилаан тарьсан нь тодорхой учраас хэл ам тасрахгүй нь ч ойлгомжтой юм. Харин энэ бүгдтэй зэрэгцээд Ардчилсан намынхны дуу өндөр байгаа гэж жигтэйхэн.
Будилааны эхийг тэд өөрсдөө тарьчихаад энэ нь хангалгүй санагдсан уу жирийн болоод өнгөрсөн сонгуулийн тойрог руу халдаж эхэллээ. Ялангуяа Увсад болсон сонгуулийг үгийн “ сайхнаар” булж эхлэх юм. Ийм давьтаргүй, ялсан нэгэндээ үргэлж атаархаж явдаг болохоор чинь л Увсын ард түмэн Ардчилсан намынхныг хэзээ ч сонгодоггүй юм шүү дээ. Тус аймагт нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар гэхэд л өрсөлдөгчөөсөө 10 мянган санал, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн 8 мянган саналаар хол давсан нь бүр хангалттай дүн тавьсан хэрэг биш гэж үү. Бусад тойргуудаасаа энэ хоёр хамгийн их санал авсан нь баараггүй л үнэн юм. Энэ удаагийн сонгуульд Ардчилсан нам жаахан давуу санал авлаа.
Гэхдээ тэдэнд олонхи байх эрхийг нь ухаант ард түмэн бас л олгосонгүй. Олонхи байхаараа толгойгоороо хөл хийж, хөлөөрөө толгой хийж хүн биш болдог учраас ард түмэн тэдэнд илүү боломжийг олгоогүй нь тэр юм. Ийм байхад манай нам ялчихлаа гэж хөөрцөглөх Увс аймгийн АН-ын дарга Б.Цэндсүрэнгийн хөөрцөглөл хэрээс хэтэрч, худал баримтаар олныг төөрөгдүүлж эхэллээ.
Х.Ялалт
URL: