УИХ дахь “ганц дайчин” С.Ганбаатар

УИХ-ын 2012 оны сонгуулийн дүн урьдчилсан байдлаар “Дорнод гурил” компанийн гүйцэтгэх захирал Н.Болорчулуун, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, МҮЭХ-ы Ерөнхийлөгч С.Ганбаатар нар бие даан сонгогдсон. Гэтэл сонгуулийн маргаашаас эдгээр хүмүүс намуудын дунд “од” болж байна.

Тэднийг өөртөө урвуулахын тулд “ах” намуудын дунд “нууцхан” тэмцэл өрнөсөн талаар “чих дэлссэн”.

Харин бие даагчид өөр өөрсдийн сонголтоо хийжээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн МАХН-д элсэхээр болсон бол  Н.Болорчулуун АН-ыг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлж амжлаа.

Гэтэл МҮЭХ-ы Ерөнхийлөгч С.Ганбаатар АН, МАН байтугай алийг нь ч сонгохгүй гэдгээ мэдэгдлээ.

Тэрээр “Албан тушаал горилогсод аль нэг намд шургалахыг завдаж байна. Ганц дайчин ганцаардахгүй ээ. Хэн гэдгээ Монголын ард түмэндээ харуулна” гэж ойр дотныхондоо ярьж яваа сурагтай.

Ямартаа ч, УИХ-ын шинэ гишүүн ганц дайчин С.Ганбаатартаа амжилт хүсье.

Б. Дэжид


URL:

Сэтгэгдэл бичих