” Сүхбаатарыг муулсан хэнтэй ч тэмцэнэ” гэж телевизээр зарласан Ай.Төмөр-Очир “Тусгаар тогтнол” яруу найргийн наадамд түрүүлжээ

МАН-ын 90 жилийн ойд зориулан “Тусгаар тогтнолын цом” нэртэй яруу найргийн наадам болж өндөрлөлөө. Наадмыг МАН-ын дэргэдэх НАМЗХ-оос зохион байгуулсан бөгөөд  Монголын томоохон яруу найрагчид олноороо ирсэн байв.
“Тусгаар тогтнолын цом” наадамд 30 гаруй яруу найрагч эх орон, тусгаар тогтнолын сэдвээр шүлгээ уншиж өрсөлдсөн  агаад ардын уран зохиолч Т.Галсан тэргүүтэй долоон шүүгч тэднийг шүүсэн юм.

Сонирхолтой нь наадмын дүн гарахад өмнөх орой нь телевизийн халз ярилцлагад орж, “Сүхбаатарыг доромжилсон хэнтэй ч тэмцэнэ. Со чи дэмий шүү” хэмээн мэдэгдэж байсан    Ай.Төмөр-Очир гэгч  “Тусгаар тогтнолын цом” , 10 сая төгрөгийн эзэн болсон юм. Тэрээр Сүхбаатар аймгийн харьяат бөгөөд МАН-ын гишүүн аж.

Х.Бадамгэрэл


URL:

Сэтгэгдэл бичих