Ц.Доржготов гуай хийгээд бас бусчуудад хаяглах илгээмж
Улс төрийг чи тоохгүй байсан ч тэр чамд сээтэгнэх л болно гэсэн нэг үг байдаг даа. Лүд чинь ёстой үнэн үг байж. Сээтэгнэсээр байгаад надаар өнөөдөр энэ хэдэн үгийг бичүүлчихлээ. Уг нь би Доржготов гуайг их хүндэлдэг хүний нэг л дээ . Биширч хүндэлж ч явлаа . Хундага тулгаад ам халан улаа бутарч суусан түүх ч бид хоёрын дунд бий. Харин би түүнийг хэзээ нэгэн цагт хэн нэгнээс хэдэн халтар төгрөг авсныхаа хариуд өвөг дээдсийнхээ алтан шарил руу сарих хүн гэж даанч бодож явсангүй. Харамсалтай нь тэр хэзээ нэгэн цаг нь өнөөдөр юмсанж . Хүнд ноён нуруу гэгч юм зайлшгүй байх ёстой зүйлийн нэг уг нь Доржготов гуайд тийм нуруурхуу юм байх нь байсан юм шүү . Даанч хэврэг туучий байж . Хэдхэн юан хараад хугарахаар барахгүй эргэж ард зон руугаа архирах тийм л хариугүй муу гуйранч байж. Нэгэнтээ номч мэргэн гүүш Ринчин гуай Далан насанд даруулга хэрэгтэй гэсэн мунхагийн мунаар увайгүйчүүдэд гүвүүлчихээд Тэнэгүүдийн дунд амьдрах үнэхээр хэцүү юм байна гэж үг алдсан байдаг. Өнөөдөр тэнэгүүдийн мөөрөлт Монголоор нэг хадаж байхад өөдөөс нь чулуу ч болтугай шидчихээд Ринчин гуайн үгийг хэлээд хэлээ гаргаж явах ёстой баймаар далан настай Доржготов гуай харин дунд нь мөөрөөд хайваганаж явдаг ажээ. Тэнэг тэнэгтэйгээ ханьсана, тэрэг хайнагтайгаа нөхцөнө гэдэг л энэ юм байх даа. Ирээдүй рүү харах билгийн хараагүй сохор номинчууд өнгөрснийг ухаж төнхөн баас олчихлоо гэж хашгиралдах үлгэр өнөөдөр эх оронд минь өрнөж байна.
Уг нь дүн нуруутай өвгөцүүл энэ үндэстэнд байгаасан бол Их бүтээн байгуулалтын ерөнхий төсөөллөлийг хараад байгаа хир нь амьдралын ухаан нь балчирдаж самгардаад байгаа залуустаа туулсан амьдралынхаа сургамжит үлгэрийг ярьж урагш нь хөтлөж явмаар . Гэтэл манай тавтиргүй тавь жар далан настнууд алин цагийн байгуулдаг гавъяагаа байгуулаад эх орныг минь бидэндээ өвлүүлээд өгчихсөн баатарлаг өвөг дээдсийнхээ алтан шарил дээр овооролдон ээлж дараалан сарьж тийн тавтиргүйтэж байгаагаа өндөр дуугаар бахархан хашгиралдаж байдаг болжээ. Цагаан дээлт Дамдины Сүхбаатар өвөрлөгч байлаа гээд өнгөц бодоход хортой юм юү ч байхгүй юм шиг харагдана. Гэтэл энэ гэм хоргүй өнгөний цаана Монголчуудын өнгөрсөн зууны түүхийг бүхэлд нь өөрчлөх гэсэн МАНАН санаа нуугдаж байна. Цагаан хэрэмний өвөр рүү үзүүр нь хөврөөд орж байгаа энэ манан шидмэсийг таслахгүй л бол өнөөдөр манан мэт байвч маргааш барим тавим шидмэс , нөгөөдөр багалзуур чихалзуурыг минь боомилсон бүдүүн эрээн олс болж хувирна.
ХКН-ын том дарга Хятадын гадаад хэргийн яамны сайдын айлчлалын өмнөхөн энэ булай хэрүүл дэгдэж байгаагаараа хэний түлхэлтээр хийгдэж байгаа нь ойлгогдсон бол монголд тэр түлхэлтийг хэн хэн алгаа ташин хөөрцөглөн тосож авч байгаа нь ийнхүү сүүлийн хэдэн өдрийн үйл явдлаар нотлогдох шив дээ. Ингэхээр Хятадын гадаад хэргийн сайдыг манай гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Цогтбаатар тэргүүтэн Чингис хаан буудалд тосон авахаас өрсөж Бат-Эрдэнийн Батбаяр , Цэндийн Доржготов , Догмидийн Сосорбарам , Бямбажавын Цэнддоо гуай нар цав хийтэл алгаа тосоод бид үйл ажиллагаагаа ингэж эрчимтэй явуулж байгаа шүү гэсэн цаад эзэндээ бол бахархам сайхан тайлантайгаар угтчих шивдээ. Цаашаа юү хөврөнө гээч
- Өө хөөрхий танай Сүх жанжны түүх зохиомол юм бол Ардын хувьсгалын түүх чинь зохиомол юм байна шүү дээ. Ардын хувьсгалын түүх чинь зохиомол юм бол Дундад улсаас тусгаар тогтносон түүх чинь бас зохиомол юм байна шүү дээ. Бид энийг хэлээгүй шүү танай Доржготов, Батбаяр , Цэнддоо , Сосорбарам нар чинь бэлээхэн гэрчлээд байна гээд л хөвөрчихнө шүү дээ. Үр хүүхдээсээ эх орныг нь булааж аваад бусдад ичгүүргүй шидэж өгч байгаа ийм булай дүр төрх үлдээж байгаагаа та нар минь ингэхэд ер нь ойлгож байна уу. Тэр чигээрээ эрдэнэ болох нь нотлогдон харийнхны шуналыг буцалгаж байгаа миний эх орны хөрс шороо руу сарихад хэдхэн хоромын дараа алтан нарны илч, аварга өвгөдийн минь сүнс эх орноороо хөндлөн гулд хэсүүчлэн эргэж тойрч явах шиг үлээдэг аясын салхины хүчээр хатчихнаа гайгүй. Харин омголон өвгөдийн минь амьдаас амьд үйлс, алтан шарилыг ариулж хадгалсан улс үндэстний минь түүх рүү сарьсан сарилт чинь үеийн үед толбо болон өмхий үнэр ханхлуулан үлдэх болно шүү.
Доржзовдын Энхболд бээр сануулав
URL: