Монголын сонгуулийг луйвардсан харийнхны тухай ноцтой баримтуудыг дэлгэж байна

УИХ-ын 2012 оны сонгуулийг “Уул уурхайн төлөөх улс төрийн тэмцэл” гэж дүгнэж болохоор байна. Үүнийг сонгуулийн дүн будилаантуулсан санал тоолох машинтай холбож болох юм. “Санал хураалтын дүнг гараар тоолъё” гэсэн утгатай шаардлагыг СЕХ-нд хүргүүлсэн улс төрийн жижиг гэгддэг намууд энэхүү Е-Луйврын талаарх ноцтой баримтуудыг олжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр УИХ-ын 2012 оны сонгуулийг автомат санал тоолох машинаар явуулахын тулд СЕХ АНУ-ын “Dominion Voting Systems” компанитай энэ оны нэгдүгээр сард гэрээ хийхдээ Монгол Улсад тус компанийг төлөөлөн ажиллах багийг авчрахаар болсон байна. Уг багийн ахлагчаар Канад улсын иргэн, ахлах инженер Даллас Аллен Ньюбай гэгч ирсэн бөгөөд түүнтэй цуг сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгслийг суурилуулах, шалгах, програмчлал, аюулгүйн ажиллагааг хариуцахаар Серб улсын хоёр инженер, Голланд, Венесуэль, АНУ-ын нэг нэг инженерүүд ирж, СЕХ-нд ажиллаж байгаа гэнэ.

Тухайлбал, Канадын иргэн Sugiman-marangos xenofon, toshiniko 1983.02.27, Сербийн иргэн KRSTOVIC MARKO 1977.01.30, STAMATOVIC RANKO 1976.03.30, АНУ-ын иргэн ERIC DAVID 1970.07.16, Голландын иргэн Martijn 1979.09.17, Венесуэлийн иргэн RONALD SANTIAGO 1979.12.06-нд төрсөн. Багийн ахлагч Даллас Аллен Ньюбай нь 1970 оны хоёрдугаар сарын 26-нд төрсөн. Монгол Улсад түр оршин суух нэг жилийн визтэй бөгөөд Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд амьдарч байгаа аж.
Тэдний хэлмэрчээр “Dominion Voting Systems” компанийн албан ёсны орчуулагч Туулын Амартүвшин гэгч ажиллаж байгаа гэнэ.

Тойргийн хэсгийн хороодоос ирүүлэх санал тоолсон дүнг үүрэн холбооны сүлжээ ашиглан хүлээн авах текник тоног төхөөрөмжийн тохиргооны ажлыг хариуцан сонгуулийн дүнг нэгтгэх цаг үед олон газраас нэгэн зэрэг олон дүн мэдээ ирэх учир гол сервэрийн свич төхөөрөмж дээр ачаалал үүсэж, саатал гарах эрсдлийг арилгах зорилготой монгол инженерүүд ч ажилласан байна. Баттай эх сурвалжийн хэлж буйгаар сонгуулийн үйл ажиллагаанд ашиглах “Dominion Voting Systems” компанийн дээрх мэргэжилтнүүдийн боловсруулсан программ хангамжуудын эх кодуудыг тэднээс өөр хэн ч мэдэхгүйгээр нууцалсан гэнэ.

Тэгэхээр сонгуулийн үйл явц тэр чигээрээ буюу 100 хувь гадны мэргэжилтнүүдийн мэдэлд байгаа хэрэг. Учир нь сонгуулийн дүнг зөвхөн санал тоолох машинаар уншсан мэдээлэлд үндэслэн гаргах тохиолдолд программ хангамжуудын тусламжтайгаар огт өөр дүн гаргах бүрэн боломжтой байдаг байна. Үүнийг үгүйсгэхийн тулд гарсан дүнг тухайн хэсгийн хорооны үндсэн дүн мэдээтэй тулган шалгахад зөрөө нь илрэх ёстой аж.

Түүнчлэн “Dominion Voting Systems” компанийн ажилтнууд АНУ-ын Элчин сайдын яамтай байнгын харилцаатай ажиллаж байсан гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм. Түүний хэлснээр гадны ажилчдын энэ үйлдэл нь сонгуулийн дүнгийн талаар СЕХ-ноос түрүүлж АНУ-ын компани, ЭСЯ мэдэх бүрэн боломжтой гэнэ. Ийм байтал СЕХ дээрх хүмүүсээс гадна Серб, Канад, АНУ-ын дөрвөн иргэнд виз олгуулахаар Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газарт хандаж байсан талаар эх сурвалж хэлж байгаа юм. Угтаа монгол хүнийг оюуны чадавхи сайтай гэдэг. Манайд чадвартай инженер зөндөө бий.

Тэд саналын нэгдсэн дүнг гаргах, интернэт ашиглан MS SQL төрлийн мэдээллийн сан бүрдүүлэх, боловсруулах, нэгтгэх ажлыг дөмөгхөн хийчихэж чадна. Гэтэл монгол инженерийн хийж чадах ажлыг заавал гадны мэргэжилтнүүдээр гүйцэтгүүлж байгаа нь хачирхалтай.
Эх сурвалжийн хэлснээр сонгуулийн үр дүнг төвд нэгтгэх үйл явцын техникийн бэлэн байдлыг турших ажлыг СЕХ болон төрийн бусад байгууллагын оролцоотойгоор явуулах байсан боловч “Dominion Voting Systems” компани өөрсдөө Монголын төрийн байгууллагын оролцоогүйгээр явуулсан байна. Ийнхүү туршихдаа Чингэлтэй дүүргийн зургадугаар хороонд байрлах “Интерактив” ХХК-ийн мэдлийн байранд байгаа техник хэрэгсэл ашигласан бөгөөд мэдээлэл тээгч картад сонгуулийн дүнгийн мэдээллийг суулгаж түүнийгээ илгээх байдлаар туршиж үзээд бүрэн боломжтой гэж үзсэн гэнэ.

Хамгийн сонирхолтой нь тэдний ашигласан техник хэрэгсэл нь СЕХ-нд бүртгэлгүй гэдгийг ч эх сурвалж хэлж байна. Үүнээс харахад хэсгийн хороодоос сонгуулийн дүнг төв рүү үүрэн телефоны сүлжээ ашиглаж илгээх үед одоогийн “Интерактив” ХХК-ийн мэдэлд буй илүү техник хэрэгслийг ашиглаж хуурамч мэдээллийг тухайн хэсгийн хорооны нэрийн өмнөөс төвд илгээх боломжтой ажээ. Энэ тохиолдолд их хэмжээний саналын зөрүү гарах ба СЕХ-ноос саналын дүнг тоологч машиныхаар эцэслэхээр шийдвэрлэж байгаа нөхцөлд сонгуулийн дүнд хөндлөнгөөс нөлөөлөх бодит эрсдэл үүссэн байсныг эх сурвалж хэлж байна.

Мөн санал тоолох автомат машинд “2000 саналын хуудсыг хүчингүйд тооц” гэсэн команд өгч өмнө нь тохируулга хийх боломжтой ажээ. Санал хураах үйл ажиллагаа дууссаны дараа, санал тоолж эхлэхээс өмнөх хэсэг хугацаанд санал тоолох автомат машиныг тусдаа өрөөнд битүүмжилж орхих ба энэ үеэр нам эвсэл, нэр дэвшигчийн нэрийг дугуйлж, урьдаар бэлтгэсэн саналын хуудастай хүнийг тус өрөөнд нэвтрүүлж, тухайн хүн автомат машинаас хүчингүйд тооцогдон тусдаа ялгагдсан саналын хуудсыг авч өөрийн авчирсан саналын хуудсыг нэмж хийх боломжтой байна.

Зарим томоохон худалдааны төв, супермаркетууд ачаалал ихтэй буюу нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд кассын машинуудад бичигдэх бараа тус бүр дээр тодорхой мөнгөн дүнг нэмж тооцох тохируулга хийдэг бөгөөд энэ тохируулгыг урьдчилж нэг жил, сар, хоногийн өмнө гэх зэргээр хийж болдог байна. Үүнтэй нэгэн адилаар сонгуулийн санал тоолох автомат машинуудыг 2012 оны зургадугаар сарын 28-ны өдөр алдаатай ажиллахаар програмчлах боломжтой гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм.

Тиймээс сонгуулийн нэгдсэн дүнд гадныхан шууд нөлөөлөх бүрэн боломжтой нь дээрх баримтуудаас харагдаж байна. Чухам яагаад, юуны учир харийнхан Монголын сонгуульд шууд оролцож, будилаантуулна вэ. Тэдний цаад санаа юу вэ зэрэг асуултууд ар араасаа гарч ирнэ. Өнөөдөр Монголын уул уурхай дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа. Чухам иймийн учир харийнхан монголчуудын дотоод асуудалд шууд оролцсон гэж хэлж болохоор байна.

Б.ДАШ

infomn


URL:

Сэтгэгдэл бичих