АНУ гурав дахь эмэгтэй Элчин сайдаа Монголд ирүүлнэ

Өнгөрөгч сарын 29-нд хуралдсан АНУ-ын сенатын хуралдаанаар Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайдаа ёсчлон баталжээ. Өнгөрсөн тавдугаар сарын нэгэнд Ерөнхийлөгч Б.Обама Монголд суух Элчин сайдаар 46 настай П.Кэмпбеллийг томилуулах саналаа Сенатын Гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлсэн бөгөөд хуулийн зохих үе шатуудыг давсны эцэст Америкийн дипломат албанд 22 жил ажилласан энэ эмэгтэй парламентынхаа дээд танхимаас Монголд гурван жил суух эрхээ авлаа. П.Кэмпбелл ийнхүү барууны орнуудаас Монголд ирж буй тав дахь, Америкийн гурав дахь эмэгтэй Элчин сайд болж байгаа юм байна. АНУ-ын зүүн эргийн Баффало хотын уугуул П.Кэмпбелл Харвардын их сургуулийг захиргааны удирдлагын чиглэлээр дүүргэсэн бөгөөд Филиппин, Бельги, Хорват, Камбож, Швейцарьт дипломат албанд ажиллаж байжээ.

Т.ГЭРЭЛ


URL:

Сэтгэгдэл бичих