Хөгшдийн хүслийг хангаж

Хөгшдийг асрах байранд янхнууд ирдэг гэнээ, итгэмээргүй юм гэж үү? Хүний төлөө анхаарал халамж тавьдаг улс оронд бол үүнд хүмүүс нэг их гайхаад байдаггүй ажээ. Германы секс үйлчилгээний холбооныхоны тооцоогоор бол Германы хөгшдийн асрамжийн газрын хоёр дахь байр тутамд янхнууд үйлчилгээ үзүүлж байдаг гэнэ шүү!

Тухайлбал „Hauptstadt-Escort“ буюу “Нийслэл-эскорт” үйлчилгээний газрын янхан Ясмин (24 настай) бол 60-аас дээш насны эрчүүдэд үйлчилгээ үзүүлэх талаар дагнан мэргэжсэн нэгэн. “Миний зарим нэг үйлчлүүлэгчид намайг ач охиноо гэж танилцуулдаг болохоор асрамжийн газар очиход асуудал үүсдэггүй” гэж тэрээр ярьсан байна.
Зарим тохиолдолд асрамжийн газрын ниймийн ажилтнууд түүнийг байранд хэл амгүй явж ороход нь тусалдаг байна. Хөгшидтэй өдөр тутам ноцолдож байдаг тэр хүмүүс асрамжийн газрын хөгшдөд юу дутагдаж, юу хэрэгтэйг сайн мэдэрч байдаг бололтой. “Мэдээж нууцлал дээд зэрэг байх ёстой. Ийм газар очиж буй хүүхнүүд лакан гутал, савхин куртик өмсөн эсвэл хэт их будмал байж болохгүй” хэмээн Ясмин ярьжээ. Гэхдээ зарим байрнуудад ингэж их нууж сүйд болох ч шаардлагагүй байдаг ажээ! Долоо хоногтоо хэд хэдэн газар уруу утасддаг гэж янхнуудын Hydra байгууллагаас мэдэгдсэн байна.
Асрамжийн газрын хүмүүст яаж хүрч үйлчлэх талаар, янхнууддаа хамгийн боломжийн нөхцөл байдлыг олж авах гэж тэд хичээж буй нь тэр гэнэ. Асрамжийн газруудад ч тэд янз бүрийн л санал тавьдаг ажээ. Сарын тодорхой нэг өдөр янхан очиж хүссэн хүмүүст нь үйлчилгээ үзүүлдэг эсвэл бүр машинд чирсэн хөдөлгөөнт байртай очоод зогсоолд тавин тэндээ хүмүүсийг нь оруулж үйлчлэх зэргээр ханддаг гэж Hydra байгууллагынхан ярьжээ.
Асруулагчдаа зохион байгуулалттайгаар янхны газар уруу авчирдаг асрамжийн газрууд ч байдаг байна. Зөвхөн Берлинд гэхэд настай хүмүүсээр дагнасан олон арван янхнууд байдаг гэж Hydra үздэг ажээ. Зүүн европоос хямд өрсөлдөгч нар гарч ирээд Германы янхнуудыг шинэ арга зам хайхад хүргэж буй гэнэ. Гэхдээ энэ бол гол шалтаг ч биш, янхнууд өөрсдөө ч хөгширч байгаа учраас бас энэ зам уруу ордог байна.
30 жил биеэ үнэлсэн С.Клее (51настай) олон жил хөгшдийн асрамжийн газарт олон үйлчлүүлэгчтэй байсан гээд өөрөө мөн үйлчлүүлэгч нартайгаа хамт хөгширч буйгаа хүлээн зөвшөөрсөн байна. “Яг үнэндээ бол хөгшчүүдэд эр эмийн ажил нь чухал бус олон үйлчлүүлэгчийн хувьд энхрийлэл, илж таалуулах, биеэр ойртож дотносох явдал л хэрэгтэй байдаг” гэж тэрээр ярьжээ.

Ясмин ч үүнийг мөн нотолж, зарим нэг настны хувьд зүгээр л түүнтэй нэг цаг хамт ярилцаж, яриаг нь сонсож эсвэл зурагт хамт харж суух хүн хэрэгтэй байдаг ажээ. Түүнийхээр бол “настнууд залуусаас ч илүү ялдамхан байдаг” гэнэ. Бас үнэнч байдаг бөгөөд Ясмины нэг үйлчүүлэгч сар бүр тогтмол нэг л өдөр уулздаг ба энэ нь 67 настай эрийн тэтгэвэр нь буудаг өдөр ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих