Бие даан сонгогдсон гурав ямар намыг сонгож байна вэ?
УИХ-ын 2012 оны сонгуулийн дүн урьдчилсан байдлаар гараад байна.
Аль ч нам хууль ёсны олонхи болоогүй энэ парламентад гурван бие даан нэр дэвшсэн улс төрч сонгогдсон билээ.
Энэ нь “Дорнод гурил” компаний гүйцэтгэх захирал Н.Болорчулуун, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, МҮЭХ-ы Ерөнхийлөгч С.Ганбаатар нар юм.
Аль ч нам олонхи болоогүй энэ эгзэгтэй үед тэднийг аль намд орох вэ? гэсэн асуулт их байгаа.
Тэр бүү хэл МАН-ын Удирдах зөвлөл хоёр бие даагчид баяр хүргэж, намын гишүүнчлэл хэвээрээ гэдгийг сануулсан байна.
Харин Ц.Даваасүрэн “Олигархи С.Батболдтой нэг дээвэр доор сууж чадахгүй” хэмээгээд МАХН-д элсэхээр болж буй бол н.Болорчулуун МАН-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно гэж буй аж.
Харин С.Ганбаатарт АН, ИЗНН -аас санал тавьж буй ч тэрээр бие даагч хэвээрээ явах нь зөв гэсэн шийдэлд хүрч буй бололтой.
С.Сарнай
URL: