Өнөөдөр үхэр өдөр

Аргын тооллын долдугаар сарын 3. Мягмар гараг. Билгийн тооллын 15. Зургаан цагаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 05.07 цагт мандаж 20.53 цагт жаргана.

Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавихад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих