Б.Жаргалсайхан: Үйлдвэрийн хүүхнүүд хүүхэд төрүүлбэл бүгд минийх болж таарах нь
БНН-ын дарга Б.Жаргалсайханыг байнга хүүхнүүдтэй холбон тэрийг ч хүүхэдтэй болгосон, төдөн эхнэртэй гэж бичдэг. Сүүлийн үед тэрээр ийм имижээрээ хэвлэлийнхний бай болоод байгаа. Бас болоогүй хошин шогийнхон түүний дуу хоолойгоор ард түмэнтэй нь байнга уулзуулдаг болсон.
Тэр бүрт ямар нэг зүйл рекламддаг. Энэ бүгдэд Б.Жаргалсайхан их л бухимдангуй явна. Түүний бодож буйгаар тэр жүжигчин улс төрийн намуудаас маш том даалгавар авсан. Сонгуулиас өмнө Б.Жаргалсайхан хэн ч биш. Зүгээр л нэг зар сурталчилгаа уншдаг, хоосон чалчдаг амьтан болсон гэдэг ойлголтыг иргэдэд төрүүлэх ёстой байх гэж бодсон Жаргалсайхан жүжигчин залуутай уулзсан байна.
Тэгээд “Миний дүү одоо боль. Өөр аргаар хоолоо олж ид” гэж найрсаг зөвлөгөө өгсөн гэдгээ хэлж байна. Мөн түүнийг чөлөөт хэвлэлийнхэн дуучин бүсгүйг хүүхэдтэй болгоод орхисон гэж шүүмжлэх болсон.
Үнэн эсэхийг өөрөөс нь асуухад цааргалалгүй хариулсан. Тэрээр “Намайг байнга л элдэв хүүхэнтэй холбож байх юм. Нэг хүүхэн хүүхэд гаргангуут энэ Жаргалсайханых байж таараа гэх. Одоо сүүлдээ манай үйлдвэрийн 300 хүүхэн хүүхэд гаргавал бүгд Жаргалсайханых болж таарах нь. Би ч яахав. Надтай нэр холбогдож байгаа тэр хүүхнүүдэд хэцүү байгаа. Айлын эзэгтэй болтол элдэв хэл ам дагаад байх ямар байхав. Нөхөрт нь ч хэцүү байгаа” гэлээ.
Ц.Саруул
URL: