Сонгуульд санал яаж өгсөн тухай миний бодол №1
1. АН бол сөрөг хүчин: МАН-АН-ийн хамтарсан ЗГ-аас оройтсон ч гарч богино хугацаанд болов сөрөг хүчин болсон.
2.Х.Баттулгын оруулсан гавъяа: Сөрөг хүчин болсныг МоАХ-ын дарга Х.Баттулга удаа дараа төрөл бүрийн байдлаар илэрхийлж байсан нь АН-ыг сонгогч түмэн сөрөг хүчин гэсэн дүн тавьсан. Хамгийн сенцаацтай маргаан нь Х.Баттулга-Ц.Нямдорж нарын “Төмөр замын Гэрээ”ний тухай маргаан, Нямдоржийн MCS-ийн байранд түрээсийн төлбөргүй суудгийг авилгатай холбогдуулан шалгах хүслэт гаргаснаас болж УИХ-ын Байнгын Хороогоор
Ц.Нямдоржийг Хууль Зүйн сайдаас огцруулах асуудалд ИЗНН энэ саналыг дэмжээгүйдээ сөрөг хүчин гэсэн имиджээ бүр мөсөн алдсан юм.
3. УБт интернэт хүчтэй нөлөөлөв: Нийслэлийн бараг бүх тойрогт ялсан нь сонгуульд ирц бага оролцдог насныхан ангилал болох 18-35 насныхан руу хандсан сэтгэлд хүрсэн клипүүдийг төрөл бүрээр нь YouTube-ээр цацаж, Монголд эрс өөрчлөлт хийх нийгмийн хүлээлтийг Ардчилсан Хувьсгалын сүлд дуулал “Хонхны дуу”-ний шинэ хувилбарыг virtual байдлаар онлайн дээрхи Facebookчид,Twitterчид рүү цацсан, хоёр Амараагийн “Бид оллуулаа болмоор байна”, Батчулууны “Нар” клип залуучууд байтугай 35-аас дээш насныхныг байлдан дагуулсан гэдэгтэй http://araichdee.coм ийн байнгын идэвхитэй уншигч, манай Facebook, Twitter ийн найзууд Та бүхэн санал нэгдэх байх,
4. АН-ын “Бид олууллаа” сэдэвтэй Монгол орны бараг бүх аймгуудын төлөөлөл орсон клип ТВ-ээр цацахад өргөн тархсан бөгөөд энд нэг хэлэх асуудал бол хөдөө орон нутагт интернэтжээгүй учраас YouTube-ээр орон нутагт үр дүн нь арай бага байсан нь харагддаг.
5. МАН-ын дотоод зөрчил дээр амжилттай тоглосон гэхээсээ илүү МАХН нэрээ солиод МАН болох торгон мөчид хэт хуучинсаг хөдөөгийн фракцынханы нийлээд одоогийн албан тушаалд голдуу байгаа хотын элит гаралтай С.Баярын Сү.Батболд нартай, экс.ерөнхийлөгчтэй алергийтай хэсэг сайд Нямдорж, е.н.дарга Хүрэлсүх нар нэгдээд Н.Энхбаярыг МАН дотор байхын аргагүй байдалд оруулж түүнийг шинэ нам буюу хуучин МАХН-аа байгуулан нь МАН-ын саналыг 28/20% аар хуваахад хүргэж УИХ-ын Сонгуульд энэ эрчээрээ орсон явдал АН-д энэ удаагийн Сонгуульд ялалт байгуулахад эерэг нөлөө үзүүлсэн юм.
6. Н.Энхбаярын хэргийн дуулиан-санал хуваалт: Сонуулийн өмнөх саруудад МАН-ын дарга асан, “шинээр сэргээгдсэн жижиг” МАХН-ын дарга Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын авилгал, өмч хувьчлалтай холбоотой хэргээр баривчлагдсан нь энэ эрхмийн рейтингийг эрс өсгөснөөс МАХН-ын рейтинг ч дагаад гэрлийн хурдаар хамт өсч, намын даргыг хорионоос сулласан өдрөөс Н.Энхбаяр гэдэг “хувь хүн” Хэвлэл-Мэдээллийн дурангаас холдож “моод”оос гарч, МАХН-ын рейтинг эргээд унах хандлагатай болсон. Гэвч МАН-д өгдөг зүүний радикалууд, үндэсний социалистууд,экс коммунистуудын зэрэгцээ ИЗНН, БНН-ийн дэмжигчдийн бараг талаас илүү хувь нь энэ удаа МАХНд өгөхийн сацуу түүнтэй Буян Жаргалсайханыг жийлгэж байгаад эвссэн, бараг амьгүй байсан Мэ.Энхсайханы МҮАН-ыг хамт татаж босгосон юм. Үүнийг батлах хамгийн том жишээ бол Дарханы 19-р тойрогт хүч үзсэн МҮАН-ийн дарга М.Энхсайхан нь АН-ын хоёроос илүү санал авсан явдал юм. Гэхдээ энд Центр Пойнтын зодооны хэргийг гол өдөөгч ах дүү Дашуудын нэр угаасаа Дарханд муу байсан нь нөлөөлсөн ба Дашуудын эзэмшил Шинэ Дарханд байгаа том захын гүйцэтгэх захирал Гантулга давхар унаснаас гадна
АН-ын энэ хоёр дахь нэр дэвшигч өмнө нь УИХ-ын гишүүн байсан Мөнхтуяа нь хаанаас нь ч харсан хуучинсаг уйтгартай яриатай энэ авгай нар энэ тойргийн залуучууд саналаа өгөөгүй. Бас АН-ын хоёрт шавар хаасан “гай” Алтын Мөнхтөрийн бие дааж АН-ын санал хуваасан бөгөөд “Үйлдвэрчний” Ганбаатар ганцаараа бараг улсын хэмжээнд №1-ээр гарахаар санал авсан зэрэг санал хуваагдахад шууд нөлөөлсөн байна.
7. Тасралтгүй төр барьж ирсэн МАХН ба одоогийн МАН нь Монголын нийгмийн ба оюун санааны хөгжлийн хурдыг гүйцэхээ больж хүн амын үнэмлэхүй олонхи залуучуудын төлөө сайн ажиллаж чадаагүй бөгөөд тэдний хүсэд байгааг зүйлийг мэдэрсэн тоогоогүй өнгөрсөн…
Үргэлжлэл бий …
Х.Мөнхтэнгэр
Улс төрийн эрэн сурвалжлагч
URL: