Есдүгээр сард хот хоггүй болно

БОАЖЯ Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хуримтлагдсан эзэн хариуцагч нь тодорхойгүй хур хог хаягдлыг цэвэрлэх гэрээг дүүргүүдийн удирдлагатай байгуулсан. Үүний дагуу 110 гаруй байршилд буй эзэнгүй хур хог хаягдлыг цэвэрлэхэд БОАЖЯ-ны “Цэвэр агаарын сан”-гаас 634.1 сая, нийслэлийн төсвөөс 1.2 тэрбум буюу нийтдээ 1,8 тэрбум төгрөг зарцуулж, хур хог хаягдлыг Улсын их баяр наадмаас өмнө бүрэн цэвэрлэж дуусчээ. Гэсэн хэдий ч Хан-Уул дүүргийн Шувуун фабрик орчим, Эмээлтийн урд хэсэгт олон жилийн туршид үүссэн томоохон хогийн цэг үлджээ. Тиймээс эл хогийг ирэх есдүгээр сард бүрэн цэвэрлэхээр төлөвлөсөн байна.


URL:

Сэтгэгдэл бичих