“Цэвэр агаар сан”-гийнхан завгүй зуныг үдэх гэнэ

Нийслэлийн агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрээд буй. Энэ жил утааг багасгахаар хэрхэн ажиллах талаараа БОАЖЯ, нийслэлийнхэн хамтран төлөвлөгөө гаргажээ. Тухайлбал, түүхий нүүрс түлэхийг хориглосон бүсэд буй айл өрхүүдийн түлшний нөөцийг нь бүрдүүлэх, дэд бүс буюу зуухны бүсэд хамрагдах айл өрхийн тоо, зуухны төрлийг нарийвчлан тогтоож  найм, есдүгээр сараас эхлэн зуухыг нь сольж эхлэх гэнэ. Түүнчлэн найман  байршилд автомашин хийгээр цэнэглэх станц байгуулах, төрийн болон нийслэлийн өмчийн 10 орчим нам даралтын зуухны технологийг шинэчлэх аж. Мөн Ботаник, Дэнжийн мянга орчмын зарим айл өрх, сургууль, цэцэрлэг, хорооны байрны халаалтыг төвлөрсөн дулаан хангамжид холбох инженер шугам сүлжээний ажил хийгдэж эхэлжээ. Дашрамд сонирхуулахад дээрх бүх арга хэмжээг БОАЖЯ-ны “Цэвэр агаарын сан”-гаас санхүүжүүлж байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих