УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын туслахуудыг баривчиллаа
Увс аймагт МАН-аас нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар энэ сарын 17-нд Өмнөговь, Улаангом суманд иргэдэд мөнгө тараасан бичлэг интернетээр цацагдаж, улс төрийн намууд энэ мэдээллийг шалгуулахаар цагдаад мэдэгдээд байсан. Мэдээж нэр дэвшигч өөрөө улайм цайм мөнгө тараахгүй, түүний дор ажиллагсад уг үүргийг гүйцэтгэж байсан. Увс аймгийн оюутны холбооны Тэргүүн, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны референт Ш.Чинбат, Б.Чойжилсүрэнгийн туслах Я.Баттогтох нар нэр бүхий оюутанд 150 мянган төгрөг тарааж буй бичлэг байгаа. Цагдаагийн байгууллагууд шалгалт хийж байсан бөгөөд мэдээлэл үнэн болох нь батлагдаж Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын туслахыг өнөөдөр цагдан хорьжээ.
Б.Тогтох mminfo
URL: