Хээлтэй согоо агнасан хэрэгт 26 хүнийг шалгаж эхэлсэн байна

Төв аймгийн нутагт орших  дархан цаазат Хус­тайн нуруунаас хулгайгаар 13 буга агнасан хэрэг тав­дугаар сарын 30-31-нд шил­жих шөнө гарсан билээ.

Хамгийн сүүлийн мэ­дээгээр уг хэрэгт 26 хүнийг сэжигтнээр татан, шалгаж эхэлжээ. Дээрх хэргийг шалгах ажлын хэсэгт Төв аймгийн Цагдаагийн хэлтэс болон УМБГ, ЭЦГ хамтран ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд  тэд хэрэгт холбогдуулан арьс ширний ченжүүдийг сэ­жиглэн шалгаж, улмаар нутаг дамнан хулгайгаар ан хийдэг  хэд  хэдэн бүлэглэлийг шалгаж эхэлжээ.

Хулгайн анчид Хустайн нурууны цогцолбороос мо­тоциклиор сүрэг буга хөөн, тал газар уруу оруулж буудсаныг байгаль хам­гаалагчид  мэдүүлж байгаа гэнэ. Хууль бус анчид бу­гын чив, засаа, сав, цусан эвэр, сүүл зэргийг авсан нь илэрчээ. Алагдсан 13 бугын дөрөв нь хээлтэй согоо байсан талаар бид өмнөх дугаартаа мэдээлж байсан.

Ийм төрлийн хулгайн ангийн хэрэг ээлж дараалан гарч байсныг албаны хүмүүс ч ярьж байгаа. Тухайлбал, хоёр жилийн өмнө 40 орчим буга алагдсан хэрэг гарсан.

Гэвч дээрх 13 бугын адилаар эхэндээ шалгалт, мөрдлөг хийсэн ч сүүлдээ хэрэг замхарсан. Өнөөдрийг хүртэл хулгайн анчдыг нь тогтоож чадаагүй.

Харин энэ удаа цаг­даагийнхан хулгайн анчдын хэд хэдэн бүлэг­лэлийг барь­­сан нь хэрэг  илрэхэд нааш­тай нөлөө үзүүлж байгаа тухай хууль хяналтынхан хэлж байна. Хэрэг гарснаас хойш мөрдлөг явуулсны эцэст хэд хэдэн хүнийг цагдан хорьжээ. Уг хэрэгт ан амьтны эд эрхтний ченж “дархад” хочтой Э.Бямбаа, Н.Бямбадорж нарыг  саа­туулсан байна.

Тэднийг саатуулах үед Э.Бямбаагийн гэрээс 86 ширхэг бугын сүүл, 20 баавгайн савар, есөн хүд­рийн заар, гахайн за­саа, бугын чив гарсан бол түүнд бараагаа худалддаг гэгдэх Н.Бямбадоржийн машинаас 30 гаруй бугын эвэр, мөн тооны чив, сүүл олджээ. Хулгайн анчид ийнхүү бугыг эвэр, сүүлээр нь салган ченжүүдэд  зардаг болсон гэнэ.

Дээрх эд зүйлийг худалдан авсан ченжүүд бугыг хэн агнасан, тэдэнд бараагаа хэн, хэрхэн ний­лүүлдгийг ихэд нууцалж байгаа гэнэ.

Иймээс дээрх хэрэгт холбогдуулан УМБГ-аас “Цайз” захын ченж Д.Даш­зэвэг, Т.Тугбаатар, Ц.Цэндхүү нарыг саатуулж, Цагдан хорих 461 дүгээр ангид хорьжээ. Хулгайн ангийнхаа эд эрхтнийг нь  Э.Бямбаад өгдөг байснаа мөрдөн байцаалтын үед хү­лээгээд байгаа аж. Түүнч­лэн, тэд хулгайн ангаа хя­тадуудад нийлүүлдэг байс­наа ч илчилжээ.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Нэр: тйиөб Огноо: 2 February 2016

her

Сэтгэгдэл бичих