12,5 см-ийн урттай өтийг хүний нүднээс гарган авчээ
Энэтхэгийн Бомбей хотын иргэн Кришнамуртигийн нүд сүүлийн үед загатнаж, өвдөх болжээ. Гэхдээ шалтгаан нь 12,5 см-ийн урттай амьд өт байх юм гэж санаагүй аж.
Зовиураа арилгахаар эм уусан боловч нөлөөлөөгүй гэнэ.
Тэгээд Фортис эмнэлгийн нүдний мэргэжилтэн Ситараманд үзүүлэхэд түүний нүдэнд өт байгааг илрүүлж, жижиг мэс ажилбараар гарган авсан байна.
Өт түүний биед яаж нэвтэрснийг мэдэхгүй ч судсанд нь хүрч, биен дотор нь томорсоор байжээ. Ийм явдал маш ховор тохиолдол юм.
Гэхдээ өт зөвхөн нэг нүдэнд л хүрч, тархинд нь хүрээгүй нь азтай хэрэг гэнэ. Хэрэв тархинд хүрсэн бол мэдрэлийн системд нөлөөлөх аюултай юм.
Өтийг шинжлүүлэхээр микробиологийн шинжилгээнд өгсөн байна.
Ц.Мишээл
URL: