16 настай ч тавхан кг жинтэй 58 см өндөр охин

Тэрээр амьдралынхаа том төлөвлөгөөг боловсруулжээ
Жиоти Амге хэзээ ч өөрийгөө ер бусын хүүхэд гэж боддоггүй аж. Гиннесийн хамгийн бяцхан охин гэдэг амжилтыг тэрээр эзэмшдэг, 58 см өндөртэй, таван кг жинтэй ч үеийн хүүхдийн нэгэн адил суралцаж, тоглож нааддаг.

Гэртээ мэдээж өөртөө тохирсон бяцхан ширээн сандал дээр суудаг.” Би бусдын иддэггийг идэж, мөрөөддөггийг л мөрөөддөг. Хэзээ ч бусдаас өөр гэдгийгээ мэдрэхийг хүсдэггүй.”гэж охин ярих дуртай. Тэр одоо өсөхгүй. Ахондроплазия гэдэг маш ховор тохиолддог, ясны өсөлт нь зогсдог тийм өвчин охин тусчээ.Охины ухаан болоод тархи хэвийн хүүхэд шиг л өдрөөр өсч байгаа ч ясны өсөлт нь зогсч одой хүүхэд гэгдэх болж. Харамсалтай энэ өвчнийг эмчлэх арга одоогоор анагаах ухааныхан олоогүй л байна. Жиоте хөгжим сонсч, зурагт үзэх дуртай. Бас их гоё хувцасладаг.

Мөн найзуудтайгаа утсаар чалчиж, ер нь өсвөр насны охидын адил л өөртөө итгэлтэй амьдардаг. Охин Энэтхэгт төрсөн. Түүний ээж 45 настай Ранжана”Охиноо таван нас хүрэхэд ийм өвчин туссан гэж мэдсэн. Эмч бидэнд түүнийг ахиад өсөхгүй гэдгийг тодорхой хэлсэн. Тиймээ миний охин одой, гэхдээ маш хөөрхөн. Бид охиндоо маш их хайртай” гэжээ. Түүнд гэр бүлийнхэн нь төдийгүй ангийнхан нь хөршүүд нь ч хайртай. Одоо тэрээр олны танил охин болсон.

Би өөрөөрөө бахархдаг. Надад олны танил байх, хүн бүр анхаарлаа хандуулж байгаа нь таалагддаг хэмээн охин сэтгүүлчид ярьжээ.Охин өнгөрсөн 12 дугаар сард 16 нас хүрчээ. Тэрээр ирээдүйнхээ төлөвлөгөөг аль хэдийнэ гаргажээ.”Би том хот Мумбайд очиж кино жүжигчин болохыг мөрөөддөг. Бас Англи, Америкаар аялна” гэж тэрээр ярьсан байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих