Санал тоолох машинтай холбоотой асар их зөрчил дутагдал илэрч байна гэв

МАН-ын Намын байгуулалтын хэлтсийн дарга Ш.Раднаасэд, Баянгол дүүргийн Хяналтын хорооны дарга Д.Сүхбаатар нар өнөөдөр 14.30 цагаас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэдний өгч буй мэдээллээр санал тоолох машинтай холбоотой асар их зөрчил дутагдал илэрч байна гэв. Учир нь автоматаар тоологдсон саналын дүн ажиглагчдад өгсөн дискний дүн зөрүүтэй гарсан аж.

Тухайлбал, Баян-Өлгий, Орхон аймагт санал тоолох машинаар өгсөн тоо зөрсөн. Хяналтын тооллогын үед ажиглагч нарыг хөөж гаргасан зэрэг зөрчил гарчээ.

Түүнчлэн хяналтын тооллогыг явуулахад урьдаас бэлдсэн хэсэгт явуулсан нь сонгууль шударга бус явуулах үндэслэл болсон гэж харддаа. Тиймээс бүх хэсгийн хороодод гараар санал тоолох хүсэлтийг СЕХ –нд өгсөн байна.


URL:

Сэтгэгдэл бичих