Оюутолгой даварцан толгой.

Өнөөдөр 6 сарын 28-ны өдөр буюу нэг ёсондоо Монголчууд бидний эрх чөлөөний өдөр. 4 жилд нэг удаа тохиолдох Улсын хууль тогтоох дээд байгууллага УИХ-ыг сонгох сонгуулийн ажиллагаа явагдаж бүх нийтийн амралтын өдөр байсан билээ.

Харин энэ удаад Оюутолгой компани энэхүү өдрийг ажлын өдөр болгон зарлаж Монгол хүн бүрийн эдлэх ёстой эрх буюу сонгох, сонгогдох эрхтэй гэх үндсэн хуулийг бүрэн зөрчсөн шийдвэрийг гаргажээ. Ингээд зогсохгүй ямар нэгэн байдлаар сонгуулиа өгөхөөр явсан ажилчдыг тухайн өдрийн ажлыг тасалсанд тооцож цалингаас нь хасна гэсэн мэдээллийг Ийгл телевизээр мэдээллэсэн юм.

Энэ бол Монгол улсыг хуулийг зөрчиж уландаа гишгиж байгаа явдал яах аргагүй мөн. Олон зүйлд толгой мэдэж Монгол улсын хууль дүрмийг зөрчиж, бараг үйлчилдэггүй гэхэд болно, томоохон шийдвэрийг дур мэдэн гаргадаг уг компани энэ удаад арай хэтрүүлсэн эрх мэдлийг гаргаж ажилчидаа торгох шийдвэрийг гаргасан нь Оюутолгой ч үнэхээр даварсан толгой болжээ гэх сэтгэгдлийг олон нийтэд ахин төрүүлж байна.

Жич: Уг мэдээллийг 8 цаг 10 минут үед Ийгл телевизээр дамжуулж байгаад дундаас нь хаасан болно.

https://apps.facebook.com/newsappmn/?code=AQAYRdV72aqXWYoUbf2i51sLXnkWtr2lmS-Su2-ttByLazQN967_DvLZdwgYAygK5ntH3sef1OO7EI7QCRVxnXUXC1SM6j-Kq7RGXHZDUNQl_zOyxdHWBm620orSwvoJ5biMqzIRqWJ04FoNw0c3cFmhbgQPCk3sQol6V6RZXnjwIp_88oLrgwcNqWTau4779EY


URL:

Сэтгэгдэл бичих